Эдийн засаг:
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
“ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй борлуулалт хийжээ.
Тус үзэсгэлэнд манай улсаас холбогдох албаныхан оролцож олон улсын аялал жуулчлалын байгууллагууд, тур операторууд болон жуулчдад Монгол Улсын аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан байна. Тус үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжлан Европ төдийгүй дэлхийн олон орны иргэдэд үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг хүргэдэг аж.
Манай Улс өнгөрсөн онд 529 гаруй мянган жуулчин хүлээн авч дотоодын эдийн засагт 569 сая гаруй ам долларын орлогыг оруулсан байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18