Нийтлэл

Аврагчдаас 50 саяыг харамладаг атлаа албаны унаанд 300 саяыг зарцуулах нь зөв үү?

Хуваалцах:
Өнгөрсөн хагас сарын хугацаанд Онцгой байдлын албан хаагчдыг Төв аймгийн Заамар суманд эрэлхэгээр үүргээ гүйцэтгэж, олон түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэж амтай болгон магтацгаалаа.  Ослын газар үнэтэй машин хөлөглөн очиж, тэдний ажилтай дарга нар бишгүй олон танилцсан. Тэд хэлэхдээ аврагчид хүнд нөхцөлд  ажиллаж байгаа талаар ам булаалдан ярьсан.  Үнэхээр ч хүнд нөхцөлд ажилласан нь хэвлэлийнхний сурвалжилга, мэдээнээс тод харагдсан.
Гэхдээ ийм нөхцөлд Онцгой байдлын албан хаагчид ямар техникээр хангагдан ажилласан бэ гэдгийг сөхөх хүн тун цөөн байв. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн багаж хэрэгсэл найдвартай, эрсдэлгүй, эргэлзээгүй байх учиртай. Гэвч манай онцгойгийн албан хаагчдад энэ бичигдсэн хийгээд бичигдээгүй дүрэм огт үйлчилдэггүй.
Долоо хоногийн турш хүйтэн, булингартай усанд цогцос хайн шумбасан аврагчид усны хувцсаа ээлжлэн өмсчээ. Ослын газарт энэ удаад усны хувцас бага хуваарилагдсан байж гэж бодсон ч бодит байдал дээр тийм биш байсан гэдэг нь өчигдөр /2019.03.13/тодорхой болсон юм. Харин ч эсрэгээрээ өөрт байгаа хэдийгээ л чирсээр тэнд очжээ. Улсын өнцөг булан бүрт гарсан усны аюулд дуудагддаг аврах ангид ердөө дөрөвхөн ширхэг усны хувцас байдаг тухай нэг албан хаагч Шадар сайдтай уулзах үеэрээ цухуйлгасан юм.  Байдаг хэдхэн ширхэг усны хувцасны нэгийг Өгий нуур руу бэлтгэл сургуулилтад авч явдаг аж. Ингээд ердөө гуравхан хувцас л тэдэнд үлддэг гэнэ. Нэг усны хувцас иж бүрнээрээ 20 мянган ам.долларын үнэтэй. Төгрөгт шилжүүлбэл 50 сая төгрөг болно. Төр төсвийн мөнгөнөөс аврагчдаасаа энэ хэмжээний мөнгийг харамладаг хэрнээ дарга, сайд нарын унах Ландкрузейр 200 машинд 172 сая төгрөгийг, харин Лексус 570 машинд 300 сая төгрөгийг гар таталгүй хэдэн арваар нь аваад өгчихдөгийг зориуд хөндмөөр байна. 

Б.Батхишиг
скачать dle 12.0