Эдийн засаг:
“Fake News” буюу худал хуурмаг мэдээллийг түгээж буй сайтуудыг хаах, төр, улсыг доромжилсон агуулгатай нийтлэлд нь шийтгэл оногдуулах хатуу хуулийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр баталжээ.
Энэхүү хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу төрийн Дум гуравдугаар сарын 7-нд дэмжиж, дээд танхим болох Холбооны Зөвлөл нь 13-ны өдөр хэлэлцэж дэмжсэн юм.
Үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж үзсэн хүний эрхийн байгууллагууд шинэ хуулийг эсэргүүцэж байсан ч ийнхүү хүчин төгөлдөр болж байна.
Хуулийн дагуу ОХУ-ын ерөнхий прокурорын газар ямар агуулгатай мэдээллийг хуурамч ангилалд оруулахыг шүүхийн шийдвэргүйгээр тогтоох эрхтэй болж байгаа. Улмаар харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор нь сайтууд болон сошиал хуудсуудыг хаах эрх эдлэх юм.
Хуурамч мэдээлэл түгээсэн хувь хүмүүс 100,000 хүртэл рублийн ($1,525) торгууль хүлээх бол төрийн албан хаагчид 200,000, компани байгууллагууд 500,000 рублийн торгуультай болж байна.
Албан ёсны бүртгэлтэй онлайн эх үүсвэрүүдэд “fake news” нийтлэгдсэн бол Роскомнадзор байгууллага эхлээд устгахыг шаардах бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сайт, хуудсыг хаах эрхтэй ажээ.
Харин бүртгэлгүй эх үүсвэрээр хуурамч мэдээлэл тарсан бол тус байгууллага урьдчилж анхааруулахгүйгээр шууд хаах юм байна.
Үүнээс гадна Оросын эрх баригчид, төрийн байгууллагууд, улс орны бэлгэдэл, үндсэн хуулийг онлайн орчинд доромжилсон этгээдэд 100,000 хүртэл рублийн торгууль оногдуулна. Хэрвээ давтан доромжилбол торгуулийг нэмэгдүүлэхээс гадна 15 хүртэл хоног баривчлан саатуулахаар болжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Free
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18