Эдийн засаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа үргэлжлэхээр түр завсарласан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
-Парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. УИХ-ын дарга Хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өчигдөр хуралдсан нэр бүхийн гишүүдийг Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтад оролцуулахгүй гэдэг шадтгаанаар хурлаа хаяад гарлаа. УИХ-ын дарга хуулийн хүрээнд хурал даргалах үүрэгтэй болохоос биш УИХ бол М.Энхболд гэдэг хүн биш л дээ. Ёс зүйн дэд хороо хуралдъя гээд Ч.Бямбацогт, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүн гээд олон хүн санаачилга гаргаж байна.
Би 2018 оны наймдугаар сарын 1-нд С.Бямбацогтод М.Энхболд гэж хүн 60 тэрбумын гэх хэрэгтэй холбогдсон байна, Ёсзүйн дэд хороо энэ асуудлыг юу гэж үзэж байна гэсэн албан бичиг өгсөн. Өнөөдрийг хүртэл надад нэг ч хариу өгөөгүй. Гэтэд өчигдөр гарсан шийдвэрээр өнөөдөр УИХ-ын даргатайгаа хамт Ёс зүйн хороо хуралдах гэж байна. Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тааруулж ажиллаж байна. Үндсэн хуулийн Цэц яг ийм шийдвэрээр ханддаг. Хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж,
МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхэлж бөөнөөрөө ажиллаж байна.
УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явагдаж байна. "Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж байна. Ийм зүйл Монгол Улсын ардчилсан түүхэнд өмнө болж байгаагүй, М.Энхболд гэдэг УИХ-ын даргын үед болж байна. Аль дээр Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц яаралтай суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Хэрвээ үгүй бол Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа дагахгүй байгаа ийм нөхцөл үүсч байна" гэсэн юм.
http://news.gogo.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56