Эдийн засаг:
Монголчууд бид үндэсний гайхамшигт урлагтай. Цангинасан сайхан ардын дуу, уран гоё бүжиг, бишрэм төгс аялгуугаараа дэлхийд магтагдаж, ертөнцөд шагшигдаж байна. Сонгодог урлагаараа ч мөн гайхуулж буй. Энэ бүх үнэ цэнийг оросууд бидэнд суулгаж өгчээ. Хувьсгалаас өмнө ардын маань урлаг айл өрхийн хэмжээнд эргэлдэж, аймаг хошуудын хооронд л түгэж байв. Тэгвэл орос мэргэжилтнүүд ирсэнээр бид давташгүй урлагаа ертөнцөд таниулах эхлэлээ тавьсан юм. Өөрөөр хэлбэл тэдний тусламжтайгаар язгуурын урлагаа тайзны урлаг болгож шинэ цагийн хөгжлөө эхлүүлсэн. Энэ бол Орос школд суурилсан Монгол хэв маяг билээ. Үүнийг урлагт зүтгэсэн олон ахмад, урлаг судлаач олон мэргэжилтэн нэгэн дуугаар онцолж байна.
Орос орны хувь нэмэр манай ардынхаас авахуулаад дуурь, балет, драм хүртэлх урлагийн бүх салбарын бүхий л төрөл жанрт шингээстэй. Бүжигт ч гэсэн ялгаагүй. Ардын дуу бүжгийн чуулгад л гэхэд И.Моисеевийн домогт чуулгын гоцлол бүжигчин В.Багшеев ирж 13 жилийн турш олон орны бүжгийг олон янзын арга барилын хамт сургаж байв. Үүний үрээр бид бүжгийн олон сайхан багшийг төрүүлж, олон чадварлаг бүжигчидтэй ч болсон. ЗХУ Монголд хамгийн шилдэг мэргэжилтнүүдээ илгээдэг байсны тод жишээний нэг нь энэ юм. Үүнээс гадна хойд хөрш манай шилдэг залуусыг эх орондоо сургаж дэлхийн урлагийн номыг дуулган, сонгодог хөгжмийн онолыг заасан.
Ийм эрхмүүдийн том төлөөлөл бол Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав билээ. Тэрбээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг удирдаач мэргэжлээр суралцсан анхны монголчуудын нэг. Сургуулиа төгсч ирээд 1957 онд Симфони найрал хөгжмийг байгуулсан нь орчин цагийн Монголын урлагийн шанг албан ёсоор татсан түүхэн мөч байлаа. Түүнээс гадна С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Д.Мяасүрэн, Б.Жамъяндагва тэргүүтэй Монголын урлагийн сод авьяастнууд бүгд ЗХУ-д боловсрол эзэмшиж сор бүтээлүүдээ туурвисан байдаг.
Улсын Дуурь Бүжгийн Театрын суурь 1963 онд тавигдсан нь Монголын төдийгүй Ази тивд онцгой үйл явдал байлаа. Учир нь хөгжмийн мэргэжлийн театрыг тивийн хэмжээнд монголчууд анх байгуулсан юм. Мэдээж, үүнд оруулсан ЗХУ-ын тус хамаргүй их. Бүжгийн мэргэжилтэн Н.Кузнецова 1940-өөд онд Монголын бүжгийн анхны ангийг байгуулсан omega horloges replica бол Я.Романовский Д.Болхүү, Ц.Дашдулам, Б.Гүрбазар тэргүүтэй чадварлаг бүжигчдийг бэлтгэж, Ц.Сэвжид, Г.Долгорсүрэн зэрэг мундаг бүжиг дэглээчдийг сургасан байдаг. Хожмоо шавь нар нь Монголын бүжгийн урлагийн тулгуур багана, тулах хүч нь болцгоосон билээ.
Бидний хэлж заншсанаар эстрад урлаг ч гэсэн үүний ижил. Тухайн vед ЗХУ-д эстрэд хєгжихийн хэрээр Монголд энэ урлагийг сонирхох залуус улам олон болж байлаа. Зөвлөлтийн мэргэжилтнvvд ч түүний хөгжилд том тvлхэцийг өгсөнийг манай үе үеийн төлөөллүүд тэмдэглэдэг. Үүний тод жишээ бол “Баян Монгол” чуулга. 1968 онд Монголын Радиогийн дэргэд дагшаа найрал хөгжмийн чуулга байгуулагдсан нь хожим “Баян Монгол” чуулгын суурь болсон түүхтэй. Тус чуулга эстрад урлагийн эхлэл болсон төдийгүй араасаа гарах олон хамтлаг, дуучдын чиглэх луужин нь байж ирсэн.
Өдгөө шинэ цаг ирсэн ч гэлээ Монголын урлаг хуучин уламжлалаа хадгалан үлджээ. Урлагийн тодотголтой, урлагийн сургалттай бүх сургууль хэдэн арваны турш мөрдөж ирсэн Орос школоор сургалтаа явуулсаар л буй. Энэ бол Монголын урлаг зөв замаар явж ирсэний илрэл, зөв замаараа урагшилж байгаан баталгаа юм. Өнөөдөр дэлхийд шагшигдаж байгаа монгол авьяастнууд гагцхүү энэ сургуулиар л дамжиж, тэр тарилаар л бүтээлээ туурвиснаар амжилтад хүрч байгааг урлагийхан өөрсдөө хэлж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ Чайковскийн нэрэмжит уралдааны гран при хүртсэн Г.Ариунбаатар билээ.
Unuudur.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18