Мэдээ мэдээлэл

Төрийн томилгоог будлиантуулах далд санаа яваад байна уу

Хуваалцах:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Цензургүй яриа”-г тойрсон  сайн саар хэл ам үргэлжилж байгаагийн нэг нь  ЦЕГ-ын дэд дарга асан Ц.Батсүхийн ярилцлага болж байна. Цагдаагийн хурандаа ярилцлага өгөх болсон шалгаан нь Н.Номтойбаяр гишүүний “2013 онд, Т.Билэгт даргын удирдлагад өндөр албан тушаал хашиж байсан, одоо ажилгүй байгаа цагдаагийн хурандаа хоёр ч хүнээр дамжуулан өөрөөс нь сая доллар нэхсэн” гэх яриатай холбоотой болж таарав.  Эрхэм гишүүн ярилцлагадаа  мөнгө нэхсэн гэх хурандаа нарынхаа талаар  тодорхой хүний нэр ус дурдаагүй ч  “Энэ бол намайг хэлж байгаа юм” хэмээн Ц.Батсүх хурандаа хэлжээ.
Хурандаагийн ингэж хардаж, өөрийгөө олон нийтэд “илчилсэн” нь бас учиртай аж.  Номтойбаярт  сайдаж муудаж явдаг багын  найз бий. Тэр нь  Мунзуй хочит Г.Нямдорж гэх хүн. Энэ хүний талаар дахин өгүүлэх нь илүүц биз.
Хурандаа Ц.Батсүхийн ярилцлагад дурдснаар бол Мунзуй Нямдорж Центрпойнтын хэргээр ял эдлээд гарч ирснийхээ дараа нүүрсний компанийнхныг хувь өгөхгүй бол ална шулна гэж дарамталсан гээд дуудагджээ. Гэтэл маргааш нь  “Ц.Батсүх гэдэг хүн дарамталлаа” гээд Н.Номтойбаяр дээд газарт нь өргөдөл гаргачихжээ. Өөрөөр хэлбэл найз Г.Нямдоржоо өмгөөлж ийнхүү өргөдөл гаргасан хэрэг. Тэгэхээр ийм л сайн найзууд байж.
Харамсалтай нь энэ сайн найзын харилцаа хожим тасарч монголчуудын ярьдагаар “хонь чоно” болсон  түүхийг хүмүүс сайн мэднэ. Тэр бол Франц хоолны газарт  Мунзуй Нямдорж   хутга барьж Номтойбаяр руу дайрсан явдал.
Тэр цагаас хойш хоёр найз бие бие рүүгээ  үгэн сум мөн ч их шидэлцэж, “Би Чи”-дээ тулж өдийг хүргэсэн.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд  Г.Нямдоржийн ард  Ц.Батсүхийг байгаа гэж бодож, хардаж явдаг гэдгийг ярилцлагадаа дурдсан байна билээ. Гэвч бодит байдал  тийм  биш гэдэг нь  хурандаагийн үгнээс анзаарагдана.  “Би хамгийн анх хэргийг нь шалгаж байснаараа л холбогддоггүй юм бол ямар юмны ойр дотно холбоо байхав” гэжээ.
Энэ бол хүмүүсийн хоорондын харлцааны асуудал учраас үүгээр хязгаарлъя. Харин өмнөх цензургүй болон хурандаа Ц.Батсүхийн ярилцлагаас хоёр асуудал анхаарал татахаас аргагүй байгаа юм. 
Нэгдэх нь үнэхээр  цагдаагийн хурандаа нар Номтойбаяраас хүнээр дамжуулж сая ам.доллар нэхсэн үү гэх  асуудал. Хэрэв энэ үнэн бол яагаад тухайн цаг үед нь нийгэмд дэлгэн тавьж шударга ёсны төлөө дуу хоолйогоо гаргасангүй вэ.  Энэ тухайд хурандаа Батсүх “...энэ бол гүтгэлэг. Увайгүй, ичгүүр сонжуургүй гүтгэлэг” гэжээ.  Мөн “Бодвол багын найз Г.Нямдоржтойгоо нийлээд намайг мөнгө нэхсэн гэж гүтгэх гэж байгаа юм байлгүй” гэсэн санаагаа ярилцлагадаа дурджээ.
Ямартай ч Ц.Батсүх хурандаа энэ асуудлаар хуулийн байгууллагад хандчихаад байгаа бөгөөд  хамгийн гол нь “... цагдаагийн байгууллагын нэр хүндийг үүгээр унагахаар санаархаж байгаад нь эгдүүцэж байна.”  гэжээ.
Анхаарал татах хоёр дахь асуудал: Маргааш эхлэх УИХ-ын хаврын чуулганы  хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал нь Хуулийн байгууллагад хийх шинэчлэл, томилгоо байж таарна. Тэр үед УИХ дээр томилгоо орж ирэхээр “Энэ нөгөө Н.Номтойбаярын хэлээд байсан хурандаа нь биш юм байгаа” гэсэн эргэлзээ төрүүлж гацаадаг ч юм уу нэг тиймэрхүү далд санаатай байгаа байх гэжээ.
Тэгэхээр үүнийг л эсэргүүцсэн, будлиантуулах гэсэн явуургүй санаа  байж болохыг хурандаа тодотгосон байгаа юм.
Энэ тухайд  Ц.Батсүх “...одоо ингэж нэр усгүйгээр ийм юм яриад сууж байгаа нь хуулийн байгууллагад болж бүтэхгүй байгаа бүхнийг засч залруулъя гэсэн төрийн бодлогыг даапаалж, даажигнаж байгаа юм” гэжээ.  Ер нь сүүлийн үеийн дүр зургаас ингэж хардмаар л харагдаад байгаа юм шүү.
Хэн  нэг албан тушаалд нэр дэвшсэн хүнийг бичлэг,  гүтгэлэг дагалддаг болчихоод байгаа шүү дээ.
 Х.Ганхүүскачать dle 12.0