Мэдээ мэдээлэл

ХҮРЭХЭД Л АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ 10 ХӨШӨӨ

Хуваалцах:

Дэлхийн том, жижиг гэлтгүй бараг бүх хотод аз, амжилт авчирдаг гэж нутгийнхны ярьдаг хөшөөнүүд бий. Жуулчид ч аз, одтой болохын тулд тэдгээрт нь хүрч, үрж, үнсдэг уламжлал хэдийн тогтжээ.
1.Галзуурсан охид
sculpture-01 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Галзуурсан охид” хөшөө. Лас-Вегас, АНУ.
“Нүглийн хот” Лас-Вегаст азтай болохын тулд өгзгийг нь үрдэг хөшөө бий. “Галзуурсан охид” бол үзэгчид рүү нуруугаа харуулан тэврэлдсэн охидын баримал юм. Үнэхээр ч охидын өгзөг хүрсээр байгаад гялалзаж байгаа биз. “Crazy Girls” нь үнэн хэрэгтээ амьд шоу байсан бөгөөд “Riviera” зочид буудал, казинод 28 жилийн турш явагдсан үзүүлбэр ажээ. 2015 онд зочид буудлыг хаахад хөшөөг “Холливудын ертөнц” рүү шилжүүлжээ. Өнөөдөр энэ нь жуулчдын очих дуртай газар болоод байна.
2.Виктор Нуар
sculpture-02 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
Виктор Нуарын булш. Парис, Франц улс.
Энэ бол хүний булшин дотор байгааг дүрсэлсэн хөшөө юм. Улстөрийн сэтгүүлч Виктор Нуарыг 1870 онд хунтайж Пьер Бонапарт буюу III Наполеоны ач хүү буудаж хороосон юм. Үүнээс хойш Нуарыг зовлон зүдгүүр үзсэн нэгэн гэж үзэж, оршуулган дээр нь 100 мянга гаруй хүн цугларчээ. Сэтгүүлчийг Пер-Лашез оршуулгын газарт оршуулсан бөгөөд түүний нэрийг мөнхжүүлэх зорилгоор газар хэвтэж буй Викторыг дүрсэлсэн баримал босгожээ.
Энэ хөшөөний нэг онцлог нь өмдөн доторх овгор хэсэгтээ нэлээд элэгдсэн байгаа. Хэрвээ тэрхүү овгор хэсгийг үрэх юм бол үргүйдлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Тиймээс орон орны бүсгүйчүүд Парист энэ оршуулгын газарт ирж, ийм ёслол үйлддэг байна.
3.Дайрч буй бух
sculpture-03 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Дайрч буй бух” хөшөө. Нью-Йорк, АНУ.
3200 кг жинтэй энэ хөшөөг 1989 онд Зул сарын үзүүлбэрийн хүрээнд анх Нью-Йоркт авчирчээ. Хөшөөг хурааж авахад нутгийн иргэд гомдоллож, буцааж тавихыг шаардсан байна. Тиймээс “Бух”-ыг эргүүлж, Санхүүгийн хороололд байршуулжээ. Энэ баримал бухны доодхыг үрвэл санхүүгийн байдал сайжирна гэж үздэг.
Жуулчид сүсгээрээ ингэж үрсээр байгаад бухын доодох үнэхээр гялтганаж байгаа биз. Бух нь Уолл-стритийн цэцэглэлт, хөгжил, амжилтыг бэлгэддэг гэж тооцдог байна. Харин баримал урлаач нь өөрөө Америкийн хүч чадал, цэцэглэлтийг бэлгэдсэн гэдэг.
4.Долли Партон
sculpture-04 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Долли Партон” хөшөө. Севьер, АНУ.
Теннеси мужийн Севьер тойргийн шүүхийн эсрэг талд алдарт дуучин Долли Партоны хөшөө байдаг. Хадан дээр суугаад гитар тоглож буй энэ хөшөөг нутгийнх нь иргэд алдарт дуучныхаа дурсгалд зориулан босгожээ. Өнөөдөр жуулчид дуучны зүүн хөхөнд хүрэх нь хайр дурлалд аз авчирна гэж үздэг болсон.
5.Молли Малоун
sculpture-05 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Молли Малоун” хөшөө. Дублин, Ирланд улс.
Нийслэл Дублины Саффолк-стритэд энэхүү хөөрхөн хатагтайн хөшөөг үзэх боломжтой. Графтон-стрит гудамжнаас хуучин барилгуудыг нь нурааж, шинэ барилга барих болсонтой холбоотойгоор нүүлгэн шилжүүлсэн ч энэ хөшөөний нэр хүнд жуулчдын дунд улам л өссөөр байна. Энэ бүсгүйг замаа алдсан хүүхэн байсан, эсвэл загасчин байсан гээд л түүх өчнөөн хөвөрдөг. Гэхдээ өнөөдөр Моллигийн тухай дуу Ирландын албан бус бэлгэдэл болж, жуулчид хөшөөнийх нь хөхөнд хүрэх дуртай болжээ.
6.Адам
sculpture-06 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Адам” хөшөө. Нью-Йорк, АНУ.
Энэ баримал Нью-Йоркийн худалдааны төвийн дотор оршдог. “The Shops at Columbus Circle” худалдааны төвийн нэгдүгээр давхраас Адамын хоёр ч том хөшөөг харах боломжтой. Бас л энд тэнд нь үрж, өнгийг нь өөрчилсөн хэрнээ хүмүүс яагаад түүнд хүрдгийг мэддэггүй.
7.Агуу Юйгийн гэргий
sculpture-07 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Агуу Юйгийн гэргий” хөшөө. Ухань, Хятад улс.
НТӨ 2070 онд Хятадын анхны их гүрнийг байгуулсан Агуу Юйгийн эхнэрийн хөшөөний нэг хөх ил гарсан байдаг. Жуулчид ч ийм газар илүү их хүрдэг зуршилтай юм хойно, өнгийг нь өөрчилтөл зүлгэжээ. Нутгийн засаг захиргаа хөшөөг сүйтгэж байна гэж гомдоллож, Хятадын соёлыг үл хүндэтгэлээ л буруутгасаар иржээ.
8.Жульетта
sculpture-08 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Жульетта” баримал. Мюнхен, Герман улс.
Баварын энэ үзэсгэлэнт хотын төвөөс эмэгтэй хүний сайхан баримлыг ч олох боломжтой. Энэ хөшөөг “Ромео, Жульетта”-гийн агуу их хайрын түүхийн баатраас сэдэвлэн бүтээжээ. Мюнхений ихэр Жульетта Италид байдаг бөгөөд үнэндээ Италийн Верона хотын засаг захиргаанаас Мюнхенд ижлийг нь бэлэглэжээ.
Верона хотын Жульеттагийн хөхөнд жуулчид хүрсээр байгаад тэр хэсэг нь элэгдсэн бол Мюнхенийх арай өөр уламжлалтай. Түүний гарт цэцэг тавих ёстой. Гэсэн хэдий ч хөх нь элэгдсэн байхыг бодоход нутгийн иргэд ч хөхийг нь барих дуртай бололтой.
9.Андраш Хадик
sculpture-09 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
“Андраш Хадик” хөшөө. Будапешт, Унгар улс.
Андраш Хадик бол Унгарын алдарт морьт цэрэг юм. Долоон жил үргэлжилсэн дайнд Австри-Унгарын армийн дээд цолтой байсан түүнд зориулж, 1937 онд Будапешт хот Маттиас сүмийн ойролцоо хөшөө босгохоор шийдвэрлэжээ.
Андрас Хадикийн морьтой хөшөө эр зориг, эрэлхэг тулаанч занг нь бэлгэдэх ёстой байв. Гэвч морийг нь Уолл-стритийн бухын адил алдартай төмсөгтэй болно чинээ хэн санах билээ. Техникийн их сургуулийн оюутнууд нь шалгалтын өмнө азтай тасалбар сугалахын тулд морины эмзэг газрыг зулгартал үрдэг байна.
10.Парк Хэсиндан
sculpture-10 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө
Хэсиндан цэцэрлэгт хүрээлэнгийн баримлууд. Самчок, Өмнөд Солонгос улс.
Эрэгтэй бэлэг эрхтний цэцэрлэг болсон газрыг танилцуулж байна. Эдгээрт зориуд хүргэх гэж барьж байгуулжээ. Энэхүү түүхэн хөшөө хуучны нэгэн домгоос үүдэлтэй. Эрд гараагүй нэгэн охин хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байжээ. Гэтэл тэнгисийн давалгаа түүний амийг авч оджээ.
Энэ цагаас хойш тосгоны загасчид загас барьж чадахаа больж, хүмүүс хараал хүрчээ гэж итгэх болж гэнэ. Гэтэл нэгэн удаа нэг загасчин нь тэнгис рүү шээтэл асар их хэмжээний загас баригджээ. Энэ цагаас хойш нутгийн иргэд энэ үйл явдлыг бодолцож, эргийн дагуу эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй хөшөө босгож эхэлсэн байна.
Өнөөдөр энэ газар бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн болон хувирсан бөгөөд хүн болгон баримал дээр сууж, түүнд хүрч болно. Энэ цэцэрлэгт хүрээлэн солонгосчууд төдийгүй жуулчдын сонирхон очдог газар болон хувирчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
Гоё
2
+1

Хөөрхөн юм
0
+1

Татаж уналаа
10
+1

Гайхалтай
6
+1

Харамсалтай
0
+1

Буруу
1
+1


скачать dle 12.0