Улс төр

Төлсөн гэж гайхуулаад байгаа өрөндөө МАН-ынхан л өөрсдөө оруулсан

Хуваалцах:
“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 4 сарын 5-нд сүр дуулиантай гэгч нь зарлав.
“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд  гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ нь Эрсдлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болж буй нь энэ юм.
Өөрөөр хэлбэл "Жаст"-ын Ш.Батхүү л ганцаараа хуурамчаар гарын үсэг дууриалгаад зурсан гэх үлгэр албан ёсоор мухардаж буй хэрэг билээ. Энэ бүхэнтэй холбоотой нэг зүйл ихээхэн жигшил, зэвүүцэл төрүүлж буй нь Ө.Энхтүвшин, Р.Бадамсүрэн тэргүүтэй МАН-ынхан өөрсдийнхөө хулгайлсан мөнгийг төрийн мөнгөөр төлчихөөд, үүнийгээ "Эрдэнэт" үйлдвэр өргүй боллоо гэж ичих ч үгүй сурталчилж буй явдал юм.
Төлсөн гэж гайхуулаад байгаа өрөндөө МАН-ынхан л өөрсдөө оруулсан шүү дээ!
“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргах үед "Эрдэнэт" үйлдвэр, Төрийн Өмчийн Хороо, Монгол Улсын Засгийн Газрыг бүхэлд нь С.Баяр тэргүүтэй МАН-ынхан удирдаж байсан билээ.
Хэрэв Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хэрэв “Стандарт банк”-наас зээлсэн мөнгийг идсэн намынхандаа хариуцлага тооцохгүй бол улс төр, нийгмийн маш том дарамттай учрах нь гарцаагүй юм.

Э.Мягмар 
 
 
скачать dle 12.0