Эдийн засаг:
Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны асуудлаар гаргасан шийдвэрийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрээр , “Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно” гэсэн юм.
Түүнчлэн төлбөрийн чадвартай бол таван жилийн хугацаанд байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлвөл тухайн байрыг худалдаж авах боломжтой болно. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болох юм байна.
Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна. Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж байна. Болвол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.
Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулах юм байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18