Эдийн засаг:
Монгол Улсын зарим иргэн өнөөгийн нийгэмд амар хялбар аргаар хэрхэн амьдарч болдгийн жишээг бодитоор харуулж байна. Нийгэм, эдийн засгийн ороо бусгаа байдал, улстөрчдийн хийтэй уг, үйлдэл хүртэл тэдэнд өгөөш болох нь бий. Ийм шинэ төрлийн “мэргэжил”-ийг цэцэглэн хөгжүүлэгчээр Х.Оюунцэцэг гэх эмэгтэй тодроод байна. Хэдхэн хоногийн өмнө Төвбанкнаас Капитал банкны дампуурлыг зарласан. Үүнтэй холбоотойгоор тус банкинд хадгалуулсан мөнгөө хэрхэн гаргаж авахыг мэдэхгүй иргэд цугларч, бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.
Мөнгөө хадгалуулсан банк нь дампуурчихвал хэнд ч сайхан санагдахгүй, аргаа барсан иргэд жагсч цуглан бухимдлаа илэрхийлдэг нь гэм биш зан. Гэтэл хүмүүсийн ийм байдлыг далимдуулж, ашиг хонжоо харж яваа нь харамсалтай. Капитал банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид цуглан, Монголбанкинд шаардлага хүргүүлэх үеэр хамгийн чанга дуугарч яваа нь иргэн Х.Оюунцэцэг. Түүний хувьд хохирогчдын төлөөлөл гэж хэвлэлийнхэнд өөрийгөө танилцуулсан. Тэрбээр “Хохирогчдын нэгдсэн холбооны шударга төв”-ийн тэргүүн гэх албан тушаалтай болохоос бүх дампуурлын хохирогч биш л байлтай. Тэгээд ч түүнийг тус банкинд хадгаламжтай байсан эсэхийг батлах аргагүй. Өнгөрсөн хугацаанд хадгаламж зээлийн хоршоо дампуурч олон хүн хохирсон асуудал нэг хэсэгтээ том дуулиан болсон. Хачирхалтай нь, иргэн Х.Оюунцэцэгийн хувьд мөн л Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны зохицуулагч байсан. Нэг хэсэг өдөр алгасахгүй шахам хэвлэлийнхэнд хандаж, улстөрийн зорилготой мэдээлэл хийдэг байв. Бүр сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, олны өмнө үсээ хусуулж ч байсан удаатай. Гэтэл өнөөдөр бас л Капитал банкны хохирогч болж хувирав. Ямар сайндаа л “хадгаламж зээлийн хоршоо зэрэг банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хандаж егөөдсөн маягийн уриалга хүртэл гарчээ. “Иргэн Х.Оюунцэцэгийн мөнгийг битгий хадгал, үгүй бол дампуурна" гэх мэтээр. Ямартай ч аливаа жагсаал цуглаан бүрийг оройлон явдаг Х.Оюунцэцэг олны анхаарлыг татсан асуудал үүсэх, эсвэл ждгсч цуглах бүрт хамгийн урд нь гарч, хамгийн чанга дуугарахыг үндсэн ажлаа болгосон бололтой юм.
Эцсийн дүндээ Х.Оюунцэцэг үнэхээр хаа сайгүй хадгаламжтай юу эсвэл жинхэнээсээ хохирсон иргэдтэй үгсэн тохиролцож чанга дуугардаг уу гэдэг нь эргэлзээтэй болж хувирав. Хохирсон иргэдийн дуу хоолой болж явахаа зарлан тунхаглаж явсан тэрбээр 2016 онд МАХН-д элсч, улс төрийн чиг хандлагаа тодорхойлсон.
Түүнээс хойш хохирсон иргэдийг төлөөлөх бус улс төрийн үйл ажиллагаа явуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хар машинаар санал тоолохыг эсэргүүцэн хэдэнтээ хэвлэлийн хурал зарласныг уншигчид мартаагүй болов уу. Ирэх оны сонгуульд энэ эмэгтэй хэний ч дүрээр гарч ирж, жагсч цуглахыг үгүйсгэхгүй нь. Зуд болоход нохой зоолдог гэдэг шиг банк, санхүүгийн байгууллага дампуурах бүрт иргэдийг турхирч, бизнес эрхлэгчид төдийгүй төрдөө тэрслэн дайрч давшлах нь хэр оновчтой вэ. Уг нь өдий насныхан залуу үеэ зөв, сайханд уриалан дууддаг байх учиртайсан.
М.Хулан
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56