Дэлхийд

БАЛБАД ОНГОЦ ХОЁР НИСДЭГ ТЭРЭГТЭЙ МӨРГӨЛДСӨН НОЦТОЙ ОСОЛ БОЛЖЭЭ

Хуваалцах:

Балбын Лукла хотод Summit Air авиакомпанийн нисэх онгоц хоёр нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол болсон байна. Энэ тухай Nepali Times мэдээллээ.
Тенцинга ба Хилларийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр Let L-410 нисэх онгоцтой мөргөлдсөнөөс нэг нь бага зэрэг гэмтэж хоёр дахь нь эвдэрчээ.
Онгоцны буцах нислэг эхлэх гэж байсан ч ачаа, зорчигчгүй байсан аж. Энэ явдлаас болж L-410-ын нэг нисгэгч болон цагдаагийн хоёр байцаагч амь үрэгдсэн байна. Онгоцны өөр нэг нисгэгч бэртсэн бөгөөд Manang Air компаний нисдэг тэрэгний багийнхан бэртэж гэмтсэн ч газардаж чадсан байна.
Ослын шалтгааныг тодорхой мэдээлээгүй бөгөөд алсын барааны харагдац хамгийн бага байсан гэжээ.  Үүний зэрэгцээ Nepali Times “Summit Air”-ийн онгоцонд ийм осол өмнө нь хэд хэдэн удаа тохиолдож байсан тухай бичжээ.
Лукла нисэх буудалд 537 метр урттай ганц хөөрөх зурвас буюу зам байдаг аж. Нисэх буудал нь замынхаа нэг төгсгөлийн ирмэг дээр байх ба эргэн тойрон чулуулаг дээр байрладаг аж.
Нисэх онгоцны уг буудал нь зөвхөн нисдэг тэрэг, богино зайнд хөөрч, буух онгоц авдаг. Уулархаг тааламжгүй газарт байрладаг, урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын байдлаас шалтгаалан нисэх буудлын талбайд нислэгийг зөвхөн өдрийн цагт хийдэг гэнэ. Зөвхөн туршлагатай нисгэгчид Лукла руу нисэх боломжтой аж.скачать dle 12.0