Мэдээ мэдээлэл

Босго онооны болзол хангаагүй бол дахин шалгалтад хамрагдаж болно

Хуваалцах:


Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд суралцах хуухэд бүрмонгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө.Мөн энэ жил монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон бөгөөд шалгалтаа хангалтгүй огсөн элсэгчид дахин шалгалтад хамрагдах юм. Энэ тухай элсэгчдийн сонирхсон асуултад БҮТ-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан, мэргэжилтэн Д.Энхжаргал нар хариулж байна

-Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оны хоёрдугаар сарын 02- ны Засгийн газын 33 дугаар тоот тогтоолын дагуу анх 2014 онд туршилт байдлаар зохион байгуулсан. Шалгалтын агуулгыг Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч тогтоосон ба хүүхдийн уншаад ойлгох чадвар, зөв бичгийн дүрмийн мэдлэг, монгол бичгээр унших болон хөрвүүлэн бичих чадвар, өөрийгөө илэрхийлэх буюу зохион бичих чадвар нь ямар байгааг хэмжихээр тоггоосон. Ингээд 2015 онд босго оноо 400 байхаар тогтож, тус шалгалтыг гурав болон дөрөвдүгээр сард зохион байгуулж байсан. 2016, 2017 онууцад босго оноогүй зохион байгуулсан. 2018 оноос дахин босго оноотой болж байна.

Босго оноотой болсон учраас шалгалтыг эрт авч байна. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог давсан тохиолдолд хүүхдүүд их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болж байгаа юм. Иймээс Монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалтаас тусад нь зохион байгуулах зүй ёсны шаардлага үүссэн. Энэ шалгалтаар босго онооны болзлоо хангаж чадаагүй хүүхдүүд болон эхний зарласан хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас эхний шалгалтадаа хамрагдаж чадаагүй хүүхэд дөрөвдүгээр сарын 20-нд шажалтад дахин орох боломж олгож байгаа учраас хоёр удаа зохион байгуулагдаж байгаа юм.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Туул

скачать dle 12.0