Дэлхийд

“Монгол” В.Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Хуваалцах:

Ням гаригт буюу өчигдөр /2019.04.21/ болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар Володимир Зеленский ялалт байгуулжээ. Тэрээр  хоёрдугаар шатны санал хураалтад  73.7 хувийн санал авч тэргүүлсэн байна.
Харин өнөөгийн ерөнхийлөгч П.Порошенко 24.5 хувийн  санал авчээ. Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Зеленскийд нийт сонгогчдын 30 хувь нь саналаа өгсөн бол  Петро Прошенко 17.8 хувийн санал авснаар тэд хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Хошин урлагийн жүжигчин, 41 настай Володимир Зеленский Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал кинонд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүрд тоглож алдаршсан тэрээр “Би бол улс төрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж мэтгэлцээний үеэр мэдэгдэж байсан удаатай.Хуульч мэргэжилтэй хэдий ч мэргэжлээрээ ажиллаагүй тэрбээр шоу мастeр, найруулагч, жүжигчин юм. Дунд сургуулийн жирийн багш аажмаар улсынхаа Eрөнхийлөгч болдог сeриалын гол дүр ийнхүү жинхэнэ Eрөнхийлөгч болов.
Владимир Зеленскийгийн хувьд манай улсад өссөн.  Монгол хэлээр тун сайн ярьдаг.   Учир нь түүний аав математикч, программист мэргэжилтэй.   Монголд 20 жил орчим жил ажиллаж амьдран,уулын баяжуулаах Эрдэнэт үйлдвэрийг босголцон, ажиллаж байсан гэнэ. Улмаар Зеленский эцэг эхийн хамтаар Эрдэнэт хотод дөрвөн жил амьдран, нэгдүгээр ангиа Эрдэнэт хотын сургуульд төгссөн байдаг.
Түүнчлэн тэрээр Монголд амьдарч байсан талаараа дурсахдаа “Монголд цэцэг алагласан уулстай. Аавтайгаа би өдөржин зугаалдаг байсан.  Харин Укрианд ирээд яагаад цэцэг зардаг юм болоо.  Укрианд яагаад зун цас ордоггүй юм бол гээд энд ирээд гайхах зүйл олон байсан. гэжээ.
 
С.САРУУЛ

скачать dle 12.0