Эдийн засаг:
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр ээлжит мэдэгдлээ хийлээ. Тэрээр Канад улсад хандан “Хогоо эргүүлж ав, үгүй бол дайн хийнэ шүү” хэмээн анхааруулсан байна. Энэ талаар мэдээлсэн CNN агентлагийн мэдээнд “Тэрээр хогоо эргүүлж авахыг Канадад өмнө нь олон удаа сануулж байсан юм” хэмээн дурдсан байна. Канадаас Манилад аваачаад орхичихсон 103 контейнер бүхий 2450 тонн хог хэдэн жил хадгалагдаж байгаа юм байна. Уг нь дахин боловсруулалт хийх зорилготой байсан ч Канадаас ачуулахдаа боловсруулалт хийх боломжгүй хог ачуулснаас ийнхүү асуудал үүсжээ. “Тэд биднийг яагаад угаалгын газар болгоод байгааг би ойлгохгүй байна. Энэ хогийг нь би өөрөө аваачиж өгдөг ч юм бил үү гэж бодож байна. Болохгүй бол дайн зарлана. Бид аль ч талаараа тэдэнтэй байлдах чадвартай” гэж Р.Дутерте хэлжээ. Р.Дутертег өмнө нь энэ талаар сануулахад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Асуудлын шийдлийг хайж олно” гээд чимээгүй болсон юм байна.
Х.Батсайхан
Эх сурвалж: http://eagle.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18