Онцлох мэдээ

М.ЭНХБОЛД ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ ҮҮ

Хуваалцах:

Улс төрийн бүхий л албан тушаалыг хашиж үзнэ гэж улстөрчдийн хувьд мөрөөдөл нь байх. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нь түүнд төрийн тэргүүн болох мөрөөдлийнх нь үзүүрээс  атгуулсан. Гэвч М.Энхболд мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Иймээс нам болон намын дарга нь түүнийг одоо “тэтгэвэрт суулгах” хүсэлтэй байна. 
Түүнийг улс төрийн хүрээнд  газрын наймааны “загалмайлсан эцэг” гэдэг. Тэгвэл түүний улстөрчийн замнал хэрхэн өрнөж байв. Тэрбээр 1999-2005 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажиллаж байсан. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатарын газартай холбоотой авилга хавтгайрсан, агаарын бохирдол ихэссэн хэмээн шүүмжлэх нь бий.  Ингэснээрээ тэрбээр газрын наймаанаас орж ирсэн бүх орлогыг гартаа оруулдаг нэгэн. 
М.Энхболдыг угтаа Н.Энхбаяр өөд нь татаж намын дарга, Ерөнхий сайд болгосон гэдэг. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН -аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Энхбаяр ялсан тул намаасаа түдгэлзэх шаардлагатай болсон юм. Сонгуулийн дараа буюу 2005 оны зургадугаар сард МАХН -ын 24 дүгээр Их хурал хуралдаж намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлсэн байдаг. Ингээд М.Энхболд олонхийн саналаар МАХН-ын дарга болж байсан юм. 
Нийслэлийн Засаг дарга болсон М.Энхболд 2005 оны намар УИХ-ын 65 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар УИХ-д орж ирсэн юм. Тэрбээр УИХ-д орж ирээд хамгийн түрүүчийн хийсэн ажил нь тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдоржийг огцруулж өөрөө Ерөнхий сайд болсон явдал билээ. М.Энхболд хэдийгээр намын дарга, Ерөнхий сайд болсон ч гэсэн Улаанбаатар хотод эзлэх өөрийн байр суурь, эрх мэдлээ алдахыг хүсээгүй юм. Тиймдээ ч Багахангай дүүргийн Засаг дарга, улаан хацартай нэг нөхрийг Улаанбаатар хотын засаг дарга болгосон нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. 
Гэвч МАХН-ын даргаасаа огцорсон М.Энхболд төд удалгүй Ерөнхий сайд, МАХН-ын даргын суудлаа С.Баярт шилжүүлсэн билээ.  Харин 2012 оны сонгуулийн дараа Ө.Энхтүвшин улс төрийн хариуцлагаа хүлээж, оронд МАН-ынхан М.Энхболдыг намын даргаараа сонгосон юм. 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж улмаар УИХ-ын даргаар ажиллаж omega horloges replica байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын даргын суудлаасаа улс төрийн хариуцлага хүлээн буулаа. Харин одоо түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргын суудлаасаа буухыг шаардаж байна.
Гэвч энэ амар биш. УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох талаар УИХ-ын тухай хуульд:
- Нас барсан
- Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
- Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан тохиолдолд чөлөөлөх,
- Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд огцруулах хуулийн заалт бий.
Нэг үгээр Үндсэн хуулийн цэцийг дүгнэлт гараагүй, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй тул М.Энхболдыг хүчээр огцруулж чадахгүй. 
Иймээс түүний эмзэг цэгийг хатгах нь. Тодруулбал, нэр бүхий улстөрчдийн дунд өрнөсөн 60 тэрбум төгрөгөөр Төрийн албыг наймаалцах яриа нэгэнт нийтэд ил болсон. Хэдийгээр эвлүүлэг хэмээн тухайн үедээ намжмал байдалд орж байсан уг асуудлыг Ерөнхий сайд үнэн гэж “баталлаа”. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Жирийн гишүүнээ хий. Бүх л албан тушаалыг хашлаа. Одоо хангалттай” гэх хатуухан үгийг чуулганы индэр дээрээс түүнд дайв. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Шалгуулна” хэмээн хариулт өгсөн байна. Иймээс Засаг төрөө сөрөг хүчин бие даагчидтай хамтран авч үлдсэн МАН-ынхан ирэх өдрүүдэд эрхэм спикертэй “тулах” нь ээ. Энэ бүхний эцэст УИХ дарга ямар шийд гаргахыг харах л үлдэж байна.
 
П.ГОО
Оллоо.мнскачать dle 12.0