Эдийн засаг:
Хэнтийн 42 дугаар тойргоос 2016 онд УИХ-д сонгогдсон Д.Гантулга ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ жил гаруй хугацааны өмнө чөлөөлөгдсөн. Иймээс 2020 оны сонгуулиас яг жилийн өмнө 42 тойргийнхон УИХ дахь төлөөллөө дахин ирэх сарын 30-нд сонгох нь. Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт 282 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зарцуулахаар төлөвлөөд буй. Хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор СЕХ-нд хүргүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу өчигдөр найман СЕХ-д хүсэлтээ хүргүүллээ. Хуулийн дагуу СЕХ улс төрийн намуудаас хүргүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгасны дараа тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ танилцуулна.
Харин нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Түүнчлэн бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн СЕХ-нд мэдээллээ хүргүүлэх юм байна.
Ийнхүү ирэх өдрүүдэд нөхөн сонгуульд хэн хэн нэр дэвших талаарх таамаг хөврөх нь. Урьдчилсан байдлаар АН-аас Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ж.Оюунбаатарын хувьд намынхаа нэлээдгүй гишүүдийн дэмжлэгийг хүлээгээд байгаа юм. Түүний хувьд 2016 онд АТГ дуудагдсанаас үүдэн хэсэгтээ улстөрөөс зайгаа бариад байсан. Харин одоо АН-ынхан түүнийг Хэнтий аймагтаа рейтинг өндөртэй хэмээн найдлага тавьж буй бололтой. АН-ынхны хувьд энэ удаагийн нөхөн сонгуульд амжилттай оролцож чадвал УИХ-д дахин намын бүлэгтэй болох боломж бүрдэнэ.
Харин УИХ-д ганцхан хүний төлөөлөлтэй МАХН энэ удаагийн нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаярыгаа зүтгүүлэхээр тохироо хийгээд байгаа гэх мэдээлэл байна. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн учраас Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй болсон.
Тэгвэл эрх барих хүчнээс нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжууд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшиж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд буй. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Хэд хэдэн хүнийг ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг мөн" хэмээн мэдэгдсэн юм.
П.АНИР
Оллоо.мн

Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18