Мэдээ мэдээлэл

Махны экспортоос 104 сая ам.доллар орлого олжээ

Хуваалцах:

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар манай улс есөн улсад нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Тодруулбал, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонныг экспортолсон байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад экспортолж буй мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өсжээ.скачать dle 12.0