Онцлох мэдээ

АТГ дахь Ерөнхийлөгчийн ТОМИЛГОО Г.Баасан болон А.Гансүхийн төрсөн дүүгээр эхлэх үү

Хуваалцах:

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг өөрчлөв. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлж, харин тэдний оронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон З.Дашдавааг АТГ-ын даргаар, Ж.Батсайханг АТГ-ын дэд даргаар томилсон юм. 
Ингэснээр хуулийн байгууллагын амин судас болсон АТГ-т Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүмүүсээ томилж, улмаар АТГ-т албан тушаалын томилгоогоо эхлүүллээ. Хоёр дарга хоёулаа шинээр нэгэн зэрэг томилогдож очсон тул бүтцийн өөрчлөлт хийж болдог байна. Энэ дагуу З.Дашдаваа, Ж.Батсайхан нар бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Ингэхдээ шинээр томилогдох дарга нараараа ихэвчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын харъяаны буюу халаасны хүмүүсийг томилох сураг дуулдаж байна. 
АТГ дотроо гол амин судас нь авлига, албан тушаалын хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэдэг Мөрдөн байцаах алба юм. Тэд томилгоогоо энэхүү албанд голчлон хийхээр болжээ.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг өөрөөр нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өгүүлсэн байна. Харин түүний оронд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэн гэх хүнийг томилохоор болжээ. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нь АТГ-т ирэхээсээ өмнө ЦЕГ-т ажилладаг байсан бөгөөд одоо дахин ЦЕГ руу буцаж очих мэдээлэл байна.
АТГ дотроо гол амин судас нь авлига, албан тушаалын хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэдэг Мөрдөн байцаах алба юм. Тэд томилгоогоо энэхүү албанд голчлон хийхээр болжээ.
Мөн АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Ц.Энхбаярыг чөлөөлж, түүний оронд н.Шинэбаатар гэх хүнийг томилохоор болжээ. н.Шинэбаатар нь гурван жилийн өмнө АТГ-т мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү гурван жилийн дараа Мөрдөн байцаах албаны даргаар ирэхээр болсон байна. н.Шинэбаатар нь Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгатай нэг ангид сурдаг байжээ. 
Харин АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өргөдлөө өгөөгүй байгаа ч түүний оронд ирэх хүн хэдийнээ тодорчээ. Х.Хашбаатарын оронд АТГ-т өмнө нь ажиллаж байсан А.Батхуяг гэх хүн томилогдох нь. А.Батхуяг нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар А.Гансүхийн төрсөн дүү юм байна.
Өөр нэг анхаарал татахуйц томилгоо нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэнг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаар солих мэдээлэл байна. Одоогоор ил болсон томилгоо нь энэ юм. Цаашид дээрх томилгоо улам хүрээгээ тэлж, АТГ тэр чигтээ Ерөнхийлөгч Х.Баттулгын багийн гишүүдээр дүүрэх бололтой. 
Сануулахад, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байсан ч өнгөрсөн оны сүүлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. 
Б.Анир 
скачать dle 12.0