Эдийн засаг:
Турк улс ОХУ-тай хамтран зенитийн пуужингийн "С-500" системийг үйлдвэрлэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Турк улс "С-400" системийг хамтран үйлдвэрлэх зорилгоор 100 инженерээ ОХУ руу илгээснийг Эрдоган мэдээллээ гэж “Haberturk” сонинд бичсэн байна.
Үүний сацуу, тэрбээр Америкийн тав дахь үеийн "F-35" сөнөөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон дурджээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт бид "F-35"-ыг авна” гэж Эрдоган мэдэгдсэн байна. ОХУ-ын хувьд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Турктэй технологийн түншлэлийг хөгжүүлэх нь маш чухал гэж "Ростех" компанийн ерөнхий захирал Сергей Чемезов тавдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. “С-500 системийн төсөлд Туркийн тал түнш болох хүсэлтийг бид сайшаан дэмжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18