Эдийн засаг:
Монголын сайхан бүсгүй тэмцээнд 2001 онд Mонголын миссүүдийн түүхэнд анх удаа хөдөөний хөрслөг бор бүсгүй алтан эрдэнийн титэм тэргүүндээ заллаа хэмээн Ё.Нямжав бүсгүйн талаар олон нийт шуугиж байсныг хүмүүс мартаагүй биз ээ. Тэрбээр мисс болсныхоо дараахан тухайн үеийн Хувьсгалт намын нөлөө бүхий эрхмээр ивээн тэтгүүлж хөлжиж байна хэмээн нэг хэсэгтээ хэвлэлийн “од” болж байсан.
Түүнд тухайн үеийн ивээн тэтгэгчид нь нөлөөлсөн үү, төд удалгүй улс төрд хүч үзэх болсон. Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны “хурган дарга” нарын нэг болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мэдлийн “Шинэ дэлхий” телевизийг удирдаж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдахад, АНУ-ыг зорьсон. Тэрбээр хэсэг хугацааны дараа эргэн ирэхдээ ч улстөрийн карьертайгаа байсан. Тодруулбал, гадаадад амьдарч галуу шувууны махаар хооллож байсан тэрбээр ГХЯ-ны харьяанд байсан Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилогдон ажиллаж байсан.
Одоо харин тэрбээр БНХАУ-ын Шанхай хотноо Консулаар томилогдож байгаа сурагтай. Манай улсаас Шанхай хотноо Консулын газар байдаггүй байсан ба шинээр байгуулахаар яригдаж байгаа ба энэ газарт Монголыг төлөөлөх хүнээр Ё.Нямжавыг томилж байгаа гэнэ.
Тэрбээр цоо шинэхэн Консулын газарт томилогдохдоо өөрийн туслахаа хүртэл өөрөө сонгон авч явах болсон хэмээн ордноор нэг шивэр авир хийж байна. Түүнийг саяхнаар нөлөө бүхий нэгэн сайдтай хамт нэг гэрт амьдарч байгаа хэмээн шар хэвлэлүүд цуурч байгаа. Нэг хүнд зориулж, нэг газар хэлтэс нээх бол улс төрд байдаг л зүйл гэж байна. Хөдөөний мисс гэх тодотголтой Ё.Нямжав ч улс төрд аргагүй “том юм аа, том юм”.
Эх сурвалж: mminfo.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18