Эдийн засаг:
.
– Олон арван жилийн турш бид Өрнөдийг л сайхан гэж итгэсээр ирсэн. Тэнд очдог, үнэхээр сайхан дүр зураг буудаг шүү дээ. Бид юу анзааралгүй өнгөрдөг вэ?
– Эх хүний хувьд хэлэхэд энд, Европод хүүхдийн эрх нэрийн дор хүүхдийг шүүхийн шийдвэргүйгээр эцэг эхээс нь салгах эрхзүйн зохицуулалтай, мэдээ орохоос нь эхлээд хүчээр сургадаг бэлгийн хүмүүжил, ижил хүйстний талаар хэрээс хэтэрсэн суртал ухуулга, гэр бүлийн ариун нандин мөн чанарыг үгүй хийх нийгмийн сэтгэлзүй, эр ч биш эм ч биш саармаг хүйстнүүдийг бий болгох нөхцөл байдал нь үнэхээр таагүй санагддаг. Энэ бүхний үр дүнд хайр, хүнлэг чанар, нэр төр, нөхөрлөл, гэр бүл, эх орны тухай ямар ч төсөөлөлгүй гарын аясаар хөдөлгөж болох боолын сэтгэлгээ нийгэмд бий болно. Энд би Евролын ардчилал, эрх чөлөө, тав тухтай амьдралын талаар яриагүй байна.
.
– Та “хүүхдэд хүчээр бэлгийн боловсрол” олгох гэж яг юу яриад байна вэ?
– Анх би Вена хотод үйлдвэрчний эвлэлийнхний зохион байгуулсан асрагчийн дамжаанд суухдаа тэр бэлгийн боловсролтой нүүр тулсан. Тэнд найман цагийн турш сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн бэлгийн амьдралын талаар ярьж билээ. Хүүхэд хэдхэн сартайгаасаа л бэлгийн таашаал авч эхэлдэг, 12 нас хүрсэн бол гэр дотроосоо бэлгийн хамтрагчаа хайдаг юм байх. Охин хүүхэд эцэгтэйгээ хөвгүүд эхтэйгээ ойртохыг санаархаж эхлэх гэнэ. Энгийн хүний эрүүл оюун санаагаар авч үзвэл хүүхдэд эцэг, эх нь ирээдүйн хань ижлийнх нь хүсэмжит загвар болдог биз дээ. Түүнээс биш үүнийг бэлгийн дур сонирхол гэж нэрлэж болохгүй байх. Харин Европын нийгэмд бол нялх хүүхдийн хуруугаа хөхөж байгаа нь бэлгийн дур сонирхлынх гэж ойлгогдоно. Тийм ч учраас Европын цэцэрлэгт хүүхэд ганцаараа байх боломжтой булан тохой элбэг бий. Тэнд биеийнхээ аль нэг хэсэгт хүрч, өөрийн дур сэрлийг хөгжүүлэх боломжтой. Хүүхдийг гар хангалга хийхэд сургах сэдэл хаа сайгүй чөлөөтэй бий. Ханхүү ханхүүдээ, гүнж гүнждээ дурлах ном зохиолоос эхлээд гол баатрууд нь эрэгтэй эмэгтэй хүний эрхтэний дүртэй хүүхэлдэйн кинонууд хүртэл байна.
.
– Энэ чинь хүүхдийн сэтгэлзүйг хүчирхийлж байгаа хэрэг. Дур сэрлийнх нь боол болгон хувиргаж байгаа юм биш үү?.
– Хүүхдийг сургах хүмүүжүүлэхийг энд (Баруунд) хүчирхийлэл гэж үздэг. Цэцэрлэгт тэд эх эцгийнхээ өөдөөс ҮГҮЙ гэж хэлэх бүрэн эрхтэй хэмээн заадаг. Хэрэв хүүхдээ хогоо гаргаад хаячих, тоглоомоо хураа, хичээлээ давт, гэрийн ажилд тусал гэх юм бол тэд хүүхдийн эрх хамгаалах байгууллагад мэдэгдэх болно. Эдгээр хичээлүүдийн үр дүнд хүүхдэд эцэг эх, гэр бүл зэрэг үнэт зүйл байхгүй болж, бусдыг зөвхөн өөрт ямар ашигтай вэ гэдэг өнцгөөс харах болно. Хөвгүүд охидыг зөвхөн секс хэрэгцээ хангах хэрэгсэл гэж харах бол охид бусдыг энэрэх хайрлах, гэр бүл зохиох, эрүүл саруул үр хүүхэдтэй болохыг эрхэмлэх биш гагцхүү өөрийн дур хүслийг эн тэргүүнд тавьж өснө.
.
– Эдгээр “хичээлүүдээс” нь зугтаж болохгүй юу?
– Би хэд хэдэн тийм тохиолдол мэднэ. Хүүхэд хичээлээс зайлсхийх гэвэл хүчээр суулгана. Бүр зугтаад явчихвал эцэг эхийг нь торгоно. Хэрэв торгуулиа төлөхгүй бол эцэг нь хэд хоног шоронд сууна даа. Үнэн алдартны шашинтай найман хүүхдийн ээж нэг эмэгтэй найман хоног шоронд суусныг санаж байна. Бас нэг гэр бүлээс хүүхдийг нь хүчээр авч, тухайн гэр бүлийг өмөөрсөн олон хүн гарч ирсэн учраас арга буюу хүүхдийг нь буцааж өгсөн. Тэр гэр бүл тун удалгүй Германыг орхисон юм. Бэлгийн боловсролын хичээлд шашны хичээлтэй нэгэн адил зайлшгүй суух ёстой гэж үздэг. Зарим сургуульд гуравдугаар ангиас эхэлнэ. Ардчилал, эрх чөлөө нэг иймэрхүү л байна даа. Магадгүй Орос орон хүн төрөлхтөнийг хоморголон зэрэмдэглэж байгаа энэ бурангуйн давалгааг сөрж чадах цорын ганц улс ч байж болох юм.
.
– Энэ бүхэн нэг л санаанд багтаж өгөхгүй нь. Өндөр соёлтой, баялаг түүхтэй, олон гайхамшигт хүмүүсийг төрүүлсэн Барууны орнуудад ийм байдаг гэхээр нэг л гомдолтой санагдаад байна.
– Нийгмийн хангамжийн тухнайд ярих юм байхгүй сайхан. Хэдий би гадаадын иргэн ч гэлээ эмнэлгийн тусламжаас эхлээд олон хөнгөлөлт эдэлдэг. Зам талбай нь сайхан, хүүхдийн тоглоомын талбай, амрах өрөөнөөс эхлээд үнэхээр ая тухыг төгс бүрдүүлж чадсан. Би гайхалтай австри хүмүүст үнэхээр их талархаж явдаг. Гэсэн ч тэдний оюун санааны түвшин намайг айлгаж байна.
.
– Биеийн тав тухыг бодоод байгаа хэрнээ зүрх сэтгэлийг зэрэмдэглэхээ юман чинээ боддоггүй гэж үү?
– Ингэж ярихаар надад итгэхгүй, эхчүүд, гэр бүлийн бүх болоцоог хангаж чадсан газар яаж тийм юм байх вэ гэж гайхацгаадаг. Хэргийн учир эндхийн хүмүүс тэдний өмнөөс хэн нэгэн бодож шийддэгт бүрэн итгэж дассанд байх шиг. Тэдний өмнөөс шалгарсан мэргэжилтнүүд бүхнийг шийднэ. Тэдэнд хэтэрхий их итгэдгээс хүүхдүүдийг нь ямар зам руу хөтөлж байгааг ч анзаардаггүй. Эцэг эхчүүд өөрсдийн хүчинд итгэхээ байсан. Хүүхэд нь ямар нэгэн дугуйлан сургалтаар л дамжихгүй бол өөрсдөө зураг зурж, усанд сэлж сурна гэдэгт итгэдэггүй. Тэр бүү хэл олонхи нь хүүхдэдээ хоол хийж өгөхөөс айна. Яагаад гэвэл нөгөө уураг, амин дэмийг нь тэнцүүлж чадахгүй гэдэгтээ бүрэн итгэдэг тул дэлгүүр гүйнэ. Харин манай орос хүмүүс бол өөр, тэд ямар нэгэн хоолны жороор биш зүрх сэтгэлээрээ хүүхдэдээ хоол хийж өгнө. Бид дотоод дуу хоолойндоо итгэдэг.
.
– Европод яагаад эцэг эхчүүд нь тийм болчихсон юм бэ?
– Хүмүүс зөвхөн өөртөө төвлөрдөг, өөрийгөө л тойрон эргэлддэг тийм дүр зургийг би харж байна л даа. Хэрхэн ажил хийж мөнгө олохдоо, яаж карьерээ өсгөхдөө, орон байр, машин гээд зөвхөн материаллаг баялаг дээр л төвлөрөөд байдаг. Харин оюун санаа болон зүрх сэтгэлээ мартаж амьдарна. Хүүхэдтэй болсон хойноо л би Европын үнэн нүүр царайг олж харж эхэлсэн.
.
– Одоо манай сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт барууны чиг хандлага ихээр орж ирэх болсон. Тэд бүгд хүүхдийн эрх гэсэн үгэн дээр төвлөрдөг
– Барууныг хуулах ямар ч шаардлага байхгүй. Тэнд хүүхдийг мэдээ орсон цагаас нь улс хүмүүжүүлж, өөрийн тогтолцооны нэг хэсэг болгож авдаг. Хүүхэд сэтгэл хөдлөлөө барих, бусдад санаа тавих, анзааргатай байх, ачийг санадаг байх зэргийг өөрийн болгож авахын оронд эрх, эрх чөлөө гэсэн торон дотор зөвхөн өөрийгөө л гэнэ. Тэнд манайд байдаг шиг хайрт эмээ өвөө гэсэн ойлголт үгүй. Тэр бүү хэл эцэг эхийнхээ барааг ч цөөхөн харж өсдөг болохоор өтөлсөн хойно нь асрамжийн газар тушаахаас өөр юу хийх вэ. Баруунд хамгийн цэцэглэж байгаа бизнес хөгшчүүлийн асрамжийн газар гэдэгт гайхах хэрэггүй.
Эцэг эхчүүд минь, анхаарал болгоомжтой байгаарай, энэ бэлгийн хүмүүжлийн хичээл манайд аль хэдийнэ үндэс сууриа тавьчихсан байгаа шүү. Анх харахад ямар ч гэм зэмгүй нэг хичээл ороод ирдэг яваандаа хүүхдүүд тань өөрсдийгээ секс тэдэнд ус агаар шиг хэрэгтэй, түүнгүй бол байж чадамгүй тийм биетүүд болж хувирах вий гэдгийг анхааруулмаар байна. Эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ өмнө зөвхөн эрүүл саруул өсгөх төдийгүй тэднийг зүрх сэтгэлийн баялагтай болгож өсгөх гайхалтай үүрэг хүлээсэн улс шүү. Манай ард түмэн ямагт цэвэр ариун сэтгэлтэй, гэгээ цацарсан дотоод баялагтай улс, тэр хэвээрээ л үлдэх ёстой.
.
– Екатерина, та өөрийн хөвгүүдийг хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
– Европын өнөөгийн хүмүүжлийн арга зүй намайг манай зөвлөлтийн сурган хүмүүжүүлэгчид рүү эргэж харахад хүргэсэн. Ялангуяа би эндэхийн (Европын) секс хүмүүжлийн эсрэг талд байгаа жинхэнэ орос хүний үнэт зүйлийг тээж Ирина Ботневагийн аргад талархмаар байна. Эрэгтэй хүүхдийг хүчирхэг, зүтгэсэндээ хүрдэг, хариуцлагатай болгож өсгөх хэрэгтэй бол охин хүүхдийг уян зөөлөн, цэвэр цэмцгэр, бүтээлч, бусдыг хайрлах, халамжлах сэтгэлтэй болгож өсгөх нь зүйтэй.
.
– Та хүүхдүүддээ ном уншиж өгдөг үү?
– Манайх орос, англи, немц хэл дээрх маш баялаг хүүхдийн номын сантай. Би тэдэндээ оронд ороход нь ном уншиж өгөлгүй өнгөрүүлсэн нэг ч үдэш байхгүй. Би А.Пушкинаас эхлээд Оросын аугаа их зохиолчдоос уншиж өгөх дуртай. Хүүхэд аливаа зүйлийг маш гайхалтай хүлээж авдаг учраас тэднийг ойлгуулах гэж зүдэрдэггүй. Саяхан би хүний генийн кодыг хадгалах, сэргээхэд хэл ямар чухал үүрэгтэй болох талаар нэг нийтлэл уншсан. Тиймээс би орос ардын үлгэр, эртний сонгодог орос хэлээр бичсэн зохиолуудыг түлхүү уншиж өгөх хэрэгтэйг ойлгосон. Хүүхдүүдтэйгээ хамт би өөртөө маш олон зүйл шинээр нээж байгаадаа баяртай байна. Ялангуяа Л.Толстойн «Крейцеровын сонат»-ыг уншиж маш их дуртай.
.
– Яагаад заавал ардын үлгэр гэж?
– Орос ардын үлгэрт эрчүүд нь үргэлж хүчирхэг, юу хийхээ мэддэг баатар эрс, хүүхдүүд нь дандаа ухаалаг, сайхан сэтгэлтэй байж, энхрийлэл хайраар гэрэлдэг. Тэд эцэг эхээ хайрлаж хүндэлж, эх орноороо бахархаж, байгаль дэлхий, араатан жигүүртэн гээд бүгдийг хайрладаг. Тэд бас бэрхшээлээс айдаггүй, сайн сайхны төлөө цөхрөлтгүй тэмцэж чаддаг. Зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн кино, хүүхдийн кино ч ийм үзэл санаагаар хийгддэг байсан. Миний хөвгүүд ЗХУ-ын үед гарсан «Чук, Гек хоёр» кинонд маш дуртай. Би бас хүүхдүүдтэйгээ байгальд байхыг маш их эрмэлздэг. Бид эргэн тойрноо ажиглаж, шавьж, ургамал судалж, мод суулгаж, цэцэг тарих дуртай.
.
Сүүлийн жилүүдэд Европод амьдрахаар явсан оросууд олноороо эргэн ирж байгааг ОХУ-ын хэвлэлүүд онцлох болж. Жил тутам Францаас 1000 орчим, Германаас 2000-3000 орчим нутаг нэгтнүүд нь эргэж ирдэг статистик тоо бий гэнэ.
.
Орчуулсан Д.Оюунчимэг
Updown.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18