Эдийн засаг:
Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Ганхуяг нарын гаргасан гомдлыг хэлэлцэх гэж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэргийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн.
Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой хэмээн гомдол гаргасан гэсэн үг. Хэрвээ цэц нэр бүхий хүмүүсийн талд шийдвэр гаргавал ирэх сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль дахин цуцлагдах бололтой. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар төлөвлөж 14 нам сонгуульд оролцохоор бүртгүүлсний дараа цуцлагдсан. Харин энэ удаад 11 нам оролцохоор батламжаа гардаад байгаа энэ цаг үед ҮХЦ ямар шийдвэр гаргах бол гэдэг нь олны анхаарлын төвд байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт МАХН, АН хоёр нэр дэвшигчээ олон нийтэд зарлаж Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэхээ мэдэгдсэн. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатар нар нөхөн сонгуульд шударгаар өрсөлдөхөө зарласан нь нэр дэвшигчээ олон нийтэд хараахан зарлаагүй байгаа МАН-д нэлээн томхон цохилт өгсөн гэдгийг улстөр судлаачид хэлж байв. Учир нь МАН-ын хамгийн том өрсөлдөгч нь МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр. Хэдийгээр эрх баригч нам тус тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэх бор шувууг оны өмнөөс нисгэж эхэлсэн ч энэ хугацаанд түүний нэр хүнд нийт ард түмний дунд сул байгааг нь олж харсан.
Өөрөөр хэлбэл, Хэнтийн нөхөн сонгууль нь 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж, хэн ялах магадлалтай байгааг шалгах томоохон сорилт болох юм. Хэрвээ МАН нөхөн сонгуульд ялагдвал ирэх 2020 онд Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумруу зүглээд ч хэрэггүй том аюул ирнэ гэсэн үг. Гэхдээ саяхан Ерөнхий сайд тус сумдаар зочилж нэлээдгүй хөрөнгө мөнгөний асуудлыг нь газар дээр нь шийдэж 12 мянган сонгогчийн саналыг авах оролдлогыг хийсэн тухайг өрсөлдөгч намууд шүүмжлэн хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дээр МАН оршдог уу гэдгийг өнөөдөр харах нь дээ.
Тиймээс л нөхөн сонгуулийн тов нь зарлагдаж намууд батламжаа гардаж авсан энэ цаг дор ҮХЦ МАН-ын даалгаварыг биелүүлж ТӨРИЙН МИНЬ АЛТАН СОЁМБЫГ сэвтүүлэх вий гэсэн айдас хүйдэс бийг нуух юун.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18