Эдийн засаг:
Германы канцлер Ангела Меркел "Форбес" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй"-ээр дахин тодорсон талаар "TASS" агентлаг мэдээллээ.
Тус сэтгүүл "Оны хүн"-ээс гадна салбартаа тэргүүлж буй хүмүүсийг 2004 оноос тодруулах болсон юм. Канцлер найман жил дараалан салбартаа хамгийн амжилттай яваа эмэгтэйгээр шалгарчээ.
Меркел 2005 оноос канцлерийн албыг хашсан ба өнгөрсөн онд 2021 онд дахин канцлер болон намны даргын сонгуульд нэр дэвшихгүй, улс төрөөс хөндийрөхөө мэдэгдсэн билээ.
Удаах байранд "БРИКС"-ийн асуудлаас болж, хүндхэн байдалтай нүүр тулаад буй Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, "ОУВС"-гийн тэргүүн Кристин Лагард багтжээ.
"General Motors" ерөнхий захирал Мари Барра 5, нэрт хөтлөгч Опра Уинфри 20, Их Британийн хатан хаан II Элизабет 23, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин, зөвлөх Иванка Трамп 24, ОХУ-ын Төв банкны ерөнхий захирал Эльвира Набиуллина 49, Америкийн топ дива Бейонси 69 байранд жагссан байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56