Онцлох мэдээ / Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг МоАХ АН-ын гишүүдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалжээ

Хуваалцах:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг хоёр удаа уриалаад буй билээ. Эхний удаад нь УИХ-ын дарга М.Энхболд татгалзсан хариу өгсөн бол хоёр дахид нь УИХ-ын дарга Г.Занданшатар хариу өгөөгүй байгаа.
Харин  үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөл УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монголын Ардчилсан Холбооны Дарга, Монголын Жүдр Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг юм.
Э.Мягмар

скачать dle 12.0