Нийтлэл

Анхааруулсаар байхад ахиад л хүүхэд

Хуваалцах:
Бороо, ус ихтэй, амралт зугаалгын цаг эхэлсэн бага насны хүүхдийг байнга харж хандаж бай гэж холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байтал ахиад л зургадугаар сарын 29-ны өдрийн 19.00 цагийн орчимд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт  нэг болон гурван настай хоёр эрэгтэй хүүхэд Жавхлан голын эрэг орчимд тоглож байгаад усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Зуны цагт амарч зугаалах нь хувь хүний эрх. Гэсэн хэдий ч тэрхүү эрхээ эдлэхийн сацуу үр хүүхэддээ тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхсан. Ямар ч тохиолдолд эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарладаг байвал ганц удаагийн аялал зугаалгаас болж, гартаа хөтлөж яваа үр хүүхдээсээ хагацахгүй дээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бус өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж амиа алдаж байгаа мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа нь монголчууд бидний хэнэггүй зан хэтэрхий ахадсаны л илэрхийлэл гэлтэй. Нуурын усанд үйсэн үрээ нулимсаа бартал уйлаад ч эргүүлж авч чадаагүй харамсалтай тохиолдол дахин битгий л гараасай.
Онцгой байдлын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр он гарсаар усны 42 удаагийн осол нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Үүнээс 30 хүн амиа алдсаны 26 нь том хүн, 4 нь хүүхэд байжээ. Гэтэл энэ тоо дээрх мэдээллийг өгөөд хоёрхон хонож байхад л хоёроор нэмэгдчихлээ.
Онцгой байдлын газраас голын эрэг дагуу суурьшсан айл, аж ахуй нэгжүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг тогтмол хүргэж байгаа. Гэвч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас усан осолдох тохиолдол гарсаар байна. Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, үүдэлтэй. Мөн согтуугаар гол усанд орж осолдох тохиолдол их байна гэдгийг хэлж байгаа. Арга ядахдаа Туул голын эрэг дагуу аялж, зугаалж яваа иргэдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг  ажиллуулж эхэлжээ.
Хөдөлгөөнт эргүүлийг энэ жил ес удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн найман жилийн хугацаанд 1800 гаруй удаагийн дуудлагаар 3500 иргэний амь насыг авран хамгаалсан байдаг. Энэ бол зөвхөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Сонгино-Хайрхан дүүргийн Сонсголонгийн гүүр орчимд л гарч байгаа завьт эргүүлийнхний аварсан иргэдийн тоо. Тэгэхээр ийм хөдөлгөөнт эргүүлгүй газар бас л хичнээн хүн үер, усны аюулд өртөж, гол, нуурт хөл алдаж байгаа бол... Аварч амжих эсэх нь эргэлзээ дагуулна...

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0