Мэдээ мэдээлэл

Зах дээрээс худалдаж авсан савандаа шүдний сойз, оо хийдэг байтал 4000 жилийн өмнөх эдлэл болж таарчээ

Хуваалцах:

2013 онд Английн Дерби хотын 49 настай нэгэн оршин суугч Карл Мартин орон нутгийн үүргийн зах дээрээс жижигхэн сав худалдаж авсан бөгөөд түүндээ шүдний сойз, шүдний оо зэргийг хийжээ. Саяхан энэ сав нь түүхийн их үнэ цэнэтэй эдлэл гэж үзэж байгаа аж. Учир нь тэр савны 4000 гаруй жилийн өмнийх юм хэмээн Британийн телевиз радиогийн BBC компани мэдэгджээ.
"Би үүнийг ариун цэврийн өрөөнд удаан хугацаагаар хадгалж, шүдний оогоор бохирдуулсан, одоо би энэ явдлаасаа ичиж байна" гэж Мартин хэлжээ.
Мартин орон нутгийн дуудлага худалдааны газруудын нэгэнд ажилладаг бөгөөд ямар нэгэн байдлаар жижиглэн худалдаанд зориулж нэгэн эдлэлийг зарахаар төлөвлөж байсан бөгөөд тэр нь өөрийнх нь угаалгын өрөөнд байгаа савтай адил байжээ.
Үүний дараа Британи эр мэргэжилтэнд савыг өгчээ. Үнэ хаялцуулагч нь савыг шалгаж, МЭӨ 1900 оны үеийн Энэтхэгийн соёл иргэншлийн үед хийгджээ гэж мэдэгдсэн аж. Тэрхүү соёл иргэншил нь өнөөдрийн Энэтхэг, Пакистан, Афганистан улсын газар нутгийг эзэлсэн нутаг дэвсгэрт оршдог байжээ.
Ийм үнэ цэнэтэй эдлэл нь үүргийн зах дээр хэрхэн гарч ирсэн нь тодорхойгүй байна.
М.Баярскачать dle 12.0