Дэлхийд

Нейл Армстронгийн сансрын өмсгөлийг олон нийтэд дэлгэв

Хуваалцах:

Ж.ЦОГЗОЛМАА
Сансрын нисгэгч Нейл Армстронгийн саран дээр буусан “Аполло-11” хөлөг болон түүний өмсч байсан сансрын өмсгөлийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд танилцуулсан талаар CNN мэдээлэв. Энэ эд агуурсыг Смитсонианы Агаарын болон сансрын музейд дэлхийгээс хөөрснөөс нь хойш 50 жилийн турш хадгалжээ.
Армстронгийн хүү Рик АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй хамт энэ өмсгөлийг олонд танилцуулсан юм. Энэ үеэр дэд ерөнхийлөгч 1960 оны сүүлээр саран дээр мөрөө гаргасан анхны хүний амжилтыг дэлхий хэрхэн булаалдаж байсныг дурсан ярьсан байна. Нейл Армстронг нь 2012 оны наймдугаар сарын 12-нд Охиогийн Цинцинатид насан эцэслэсэн билээ. “Шинжлэх ухааны гайхамшиг, хүний оюун ухааны хүчээр бүтсэн тэр хэдхэн агшинд энэ хувцсыг өмсч, түүх бүтээсэн тэр хүнтэй хамт манай үндэстэн болоод дэлхий тэр чигээрээ хамт байсан юм. “Аполло-11” бол XX зууны нэгэн гайхамшиг. Гэсэн ч XXX зуунд ч нэрээ дуурсган үлдэх нь гарцаагүй” хэмээн дэд Ерөнхийлөгч Пенс хэлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0