Эдийн засаг:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө Ерөнхийлөгч мөн өөрийн зүгээс төсөл саналаа хүргүүлээд байгаа. Тиймээс тэрхүү төслийн саналыг олон нийтэд таниулж, мэдүүлэх үүднээс ирэх сарын 9-нийг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хүртэл хойшлуулаад байгаа. Нэг талаараа бол УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслүүдийг харьцуулалт хийгдэж байна л гэсэн үг. Ерөнхийлөгч эрх мэдлийг гартаа авч, засаглалын тогтолцоо түүнд шилжих нь гэж нэг хэсэг нь харж байгаа. Харин нөгөө хэсэг нь парламентын гишүүд өөрсдийн эрх мэдлээ зузаатгах нь хэмээн хардаж байна. Үндсэндээ төслийг санаачлагчид өөрсдөдөө ашигтай заалтуудыг оруулах гээд байна л гэсэн үг.
Гэвч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн хэмээн нэг л хүнээр толгойлуулан хэлэгдэж буй тэдгээр 62-ын зарим нь өмнө нь ч мөн л яг ингээд л хуулийн төсөл санаачилж, бүр өөрчлөлт оруулж явсан нөхөд байх юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн парламентад суугаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл өдгөө 19 жилийн хойно хойно дахиад л өөрчилье гээд сууж байх юм.
Зарим хүн “уйдсан хүн эцгийнхээ толгойгоор тоглох” гэх мэтээр ярьдаг. Түүн шиг нэгэнт өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд байн, байн л өөрчлөлт оруулахаар зүтгэдэг нь нууц биш. Үе үеийн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж ирсэн байдаг. Мэдээж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Ганц, хоёр алх тогшилтоор өөрчлөн батлах хуулийн төсөл ч биш. Харин ийм гэдгийг нь мэдэх учиртай парламентын гишүүд л хийх ажил, санаачлах өөр хуулийн гаргалгаа олдоггүй мэт Үндсэн хуульд л гар хүрэх гээд байдаг зантай.
Мэдээж тухай бүрийн шинэ гишүүд хуулийн төсөл санаачлахдаа хуучин буюу туршлагатай гишүүдтэй хамтардаг. Гэхдээ шинээс илүү Үндсэн хуульд өөрчлөлт хийвэл түүхэнд нэрээ мөнхөлнө гэсэн байдлаар хандаж байгаа нь харамсалтай.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Түүнийгээ дагаад хуульд тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг их л цэвэрхэнээр хэлдэг. Гэвч Үндсэн хуульдаа манайх шиг байн байна гар хүрэхээр санаархдаг улс орон байдаг болов уу.
Гэтэл Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь 1787 онд батлагдаж, дэлхийн хамгийн анхны бичигдмэл үндсэн хууль болсон. Энэ хууль дэлхийн улс төрийн түүхэнд олон зүйлээр анхдагч болсон бөгөөд өнөөг хүртэл 27 нэмэлт орсон байдаг. 1787 оны үндсэн хууль нь өнөө үед үйлчилж байгаа гэсэн үг. Харамсалтай нь манай эсрэгээрээ улстөрч, албан тушаалтнуудад л ашигтай бол өөрчилье л гээд зүтгэчихнэ. Ахиад давуулаад харвал сайн, сайхан болгоно гэсэн хэдэн хүн л дахиад сайжруулъя гээд сууж байх жишээний.
Мэдээж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийхэн олон нийт, салбаруудаас холбогдох саналыг авч, хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэвч эцсийн бүлэгтээ эрхэм гишүүд л кноп дарна. Тэдний буюуу одоогийн 75-ын 64 нь нэг намынх, дахиад цаашлуулбал зургаа нь өмнө нь өөрчлөлт хийсэн нөхөд.Дахиад ухвал өөрчлөхөөр зүтгэж явсан хэдэн ч гишүүн бий. Хуулиа хуудуутай, хэн нэгэнд ашигтай байдлаар санаачилж, баталж ирсэн болохоор л өдгөө 19-хөн жилийн дараа дахин өөрчилье гээд сууж буй хэрэг гэмээр. “Сайн сайн гэхээр сахлаа будав” гэгчээр олон жил парламентад суусан гээд Үндсэн хуулийг өөрсдийн дураар өөрчилж болно гээд бодчихсон, улстөрөөс ангид амьдарч чадахгүй мэт болсон зарим нөхрийг УИХ-аас холдуулмаар. 2000 онд үнэхээр сайн өөрчлөлт хийсэн юм бол өдгөө дахин өөрчилнө гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө гарздахгүй л байсан байх.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18