Эдийн засаг:
Өчигдөр буюу долоодугаар сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт автомашинаа угааж байсан иргэн живсэн тухай дуудлага ирүүлжээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар Дэлгэр мөрөн голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б живсэн тухай дуудлагыг аврагчид өчигдөр 18:40 цагт хүлээн авсан байна. Тус газар нь аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т зайд байдаг байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт аврах ажиллагааг түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээллээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Зууны манлай сайхан эмэгтэй
Өчигдөр, 11:48
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30