Дэлхийд

Эрдэмтэд аварга үлэг гүрвэлийн яс олжээ

Хуваалцах:
Францын баруун өмнөд нутагт байрлах малтлагын талбайгаас эрдэмтэд үлэг гүрвэлийн аварга том гуяны ясыг олжээ. 182 см орчим урттай энэхүү яс нь Юрийн галавын эрин үед амьдарч байсан урт хүзүүт, дөрвөн хөлт өвсөн тэжээлтэн болох сауроподын төрөлд багтдаг үлэг гүрвэлийнх байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.
“Гуяны яс аварга том хэмжээтэй бөгөөд маш өвөрмөц байдлаар хадгалагдан үлдсэн нь үнэхээр гайхалтай” гэж “Angouleme” музейн эрхлэгч Жан-Франсуа Турнепиче “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Эрдэмтэд ясыг Анжак-Шарант малтлагын талбайгаас олжээ. Үүнээс өмнө нь 2010 онд тус газраас дээрхтэй ижил хэмжээтэй гуяны яс мөн олж байсан аж.

Т.Есүхэйтөмөрскачать dle 12.0