Эдийн засаг:
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хэргийн бичлэгийг гэнэт ил болгосноо АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүөөрөө тайлбарлажээ. Тэрбээр товчхондоо “Хувь хүн, хэн нэгэнд чиглэсэн асуудал огт байхгүй. Бид улстөржөөгүй. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай холбоотой бичлэгийг олон нийтэд ил болгосон. Энэ бол зөвхөн хувь хүмүүс буюу тэдэнд чиглэсэн зүйл биш гэдгийг дахин хэлье.” хэмээсэн байсан.
Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” гарчигтай тайлбарыг өгсөн.
https://zasag.mn/news/view/23226?fbclid=IwAR0HO3bb0gR6Vxiujx3fbSczRjFwB9CT-oyQAM47Pg-tBW1uc6L24W_SYjk
Товчхондоо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухайгаа тайлбарласан байна.
Эндээс харахад авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцож, хэрэгсэхгүй болгосныг ухаарсан мэт харагдах. Гэвч үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 5-р сарын 15-нд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүлсэн байдаг.
Тэгэхээр дээрх албан бичгийн дагуу “засвар” оруулахаар Засгийн газрын түвшинд яригдсан гэсэн үг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 3 сарын өмнө албан бичиг хүргүүлсэн ч нүдэн балай чихэн дүлий байсан хүмүүсийг хөдөлгөөнд оруулахын тулд АТГ-аас дээрх бичлэгийг ил болгожээ гэж хардахаар байгаа юм.
Учир нь МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг 5-р сарын 7-ны өдөр шүүхээр хэлэлцэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг “шалтгаар” хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд 2017 онд АТГ-аас нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.
Тухайн үед олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулж, авлигыг цэцэглүүлэх нь гэдэг нь ил болсон. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн зүгээс 7 хоногийн дараа “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г дахин харахыг анхааруулсан хэрэг.
Үүнийг нь тоогоогүй засаг, болоод шүүхийнхэнд анхааруулга болгож АТГ-ын зүгээс нэгжлэгийн бичлэгийг ил болгож, Засгийн газрыг сөхрүүлэв бололтой.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18