Эдийн засаг:
Амьдрал уг нь их энгийн зүйл. Хүсэл тэмүүлэл, зоригыг өөртөө бий болгож, өөрөө өөрийнхөө төлөө өөрөө тэмцэж, амьдралаа үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэх тийм ч хэцүү зүйл биш бөгөөд зөвхөн таниас л шалтгаална. Гэвч чадахгүй нь гэсэн сэтгэлийн зовлонгийн улмаас нийгмийн инхэнх хэсэг хар усанд толгойгоо мэдүүлж, хүссэн зүйлээ бүтээхийн оронд түр мартах гэж мансуурж, хөлчүүрж байна.
Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
Иргэншсэн нийгэмд хүмүүс алжаал тайлах хэлбэрээр архи, дарсыг маш зохистой хэмжээнд хэрэглэдэг. Эрүүл мэндийн хувьд архийг зохистой, стандарт хэмжээгээр хэрэглэдэг ахимаг насны хүмүүс судасны өвчний улмаас нас барах нь бага байдаг нотолгоо байна. Энэ нь архийг стандарт хэмжээнд хэрэглэх боломж байна гэдгийг харуулж байна. Иймд согтууруулах үйлчилгээтэй ундааг аль болох стандартын хэмжээнд ууж байхыг зөвлөе.
Даанч манайхан архийг хар ус шиг залгилж уудаг нь харамсалтай. Үүнээс үүдээд автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудалууд урган гарч ирдэг. Тиймээс бүх муу муухайн эхлэл бол архи гэдэг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь бүх нийгмээрээ автаад л, шингээд л байна.
Шингэх гэдэг үгийг биеэ захирж чадахгүй, ухаан мэдрэлээ алдталаа согтох гэж тодорхойлж болох байх. Ингэснээр хайртай дотны гомдоох цаашлаад амь насыг нь хохироох хүртэл үйлдэл гаргаж байгаагаа тэд тухайн цаг мөчдөө мэддэггүй аж.
Хамгийн сүүлийн ганцхан жишээг дурьдахад, Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 7 настай нагац дүү охиндоо хэрцгий авир гаргаж, гарынх нь 4 хурууг цавчсан этгээдэд өчигдөр шүүхээс 10 жилийн ял оноолоо. Тодруулбал, өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд нагац ах нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 7 настай охин дүүгийнхээ 4 хурууг сүхээр цавчиж тасалсан харамсалтай хэрэг гарсан. Түүгээр ч барахгүй буцалсан ус цацаж түлсэн байдаг. Охин өнөөдрийг болтол олон удаагийн хагалгаанд орж байгаа ч хуруугүй болохдоо тулчихаад байгаа юм. Энэ бол архи савнаасаа бусдыг дийлдэгийн нэгэн жишээ.
Архи бол дайсан ба гурван нүгэл
Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс спирт агуулсан ундааг хэрэглээний зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, усан үзэм амархан мууддаг ч иссэн шүүс нь огт муудахгүй дарс болдгийг эртний Египетүүд анх мэдсэн байдаг. Улмаар сэргэн мандалтын үед архи, дарс хэрэглэх явдал Европын зан заншлын нэг хэсэг болсон. 1300 оны үеэс төв Европт шар айрагны олон үйлдвэр байгуулагдахын зэрэгцээ дарсны хэрэглээ улам ихсэж анх үйлдвэрлэгдсэн газрынхаа нэрээр алдаршсан олон янзын дарсыг өнөө хүртэл худалдаалсаар байгаа.
Энэхүү архи, дарс хэмээгч зүйлийг ёслол, хүндэтгэлийн зориулалтаар хэрэглэдэг байснаа аажмаар улс орны гол хэрэглээ болоод зогсохгүй эцэстээ цорын ганц дайсан нь болон хувирчээ. Түүнчлэн архи гэм нүгэл бүхний эх үүсвэр болсон тухай нэгэн домог бий. Эрт цагт ваартай архи барьж, ямаа хөтөлсөн нэгэн бүсгүй хуваргад хандаж "Та энэ архийг уу, үгүй бол ямааг хорло, эсвэл надтай хурьцал үйлд, эс тэгвэл би үхнэ" гэжээ. Хуварга "Эмэгтэйд халдвал сахилаа алдана. Ямааг хорловол амьтны амь тасалсны нүгэл их" хэмээн бодож архийг нь уужээ.
Гэтэл согтсон хуварга ямааны амийг таслаад зогсохгүй эмэгтэйтэй хурьцал үйлдэж гурван гэмийг нэг дор нь үйлдсэн байна. Тиймээс "архи" бол ямар ч эрхэм хүний эрээ цээрийг алдуулж төрсөн эх, өөрийн охиныг нь ч хиртээх бусармаг үйлд хүргэх нь бий. Архины хор хөнөөлийн тухай сонин, сэтгүүлд тоо томшгүй олноор нь нийтэлж, телевиз, рариогоор ярилцаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг болгон анхааруулсаар л...
Согтууруулах ундааны хүртээмж нэмэгдэхэд хэрэглээ, нийгэмд учрах хор хөнөөл нь ихэсдэг нь ойлгомжтой. Тиймээс хүртээмжийг хязгаарлахын тулд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, худалдах үйлчлэх байршил, цагийг зохицуулах шаардлага нэн түрүүнд хэрэгтэй байна.
Хүүхэд залуусын даган дуурайдаг дуучид, жүжигчид нь согтууруулах ундааг сурталчлах, жүжиг, кинонд архи уухыг уриалсан үзэгдлүүд байдаг нь нийгмийн сэтгэлзүйг тэр дундаа хүүхэд залуусыг архи хэрэглэх бодлыг нэмэгдүүлдэг. Авч уумаар болтол сурталчилж байгаа сурталчилгаануудыг зогсооцгооё.
Тээврийн хэрэгсэл жолоодох үед жолоочийн цусанд агуулагдах спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг багасгахгүй бол нийгэмд аюулын харанга дэгдээж буй согтуугаар машин жолоодож осол гэмтэл гаргах хэрэг буурахгүй байгаагаас харж болно. Архи уусан л бол жолооны ард хэн ч суудаггүй болгох ёстой.
Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэлэлцэж байгаа энэ үед хүн бүр өөрсдийн саналаа хэлж, чадах бүхнээ хийж, дор бүрнээ архидалттай тэмцэж байж улс орноо ардын дайсан архинаас аврах болно.
Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18