Дэлхийд

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД 30 ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

Хуваалцах:

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймэрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, 3 нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, яаралтай тусламж үзүүлэн тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлсэн байна.

Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарчээ.

Х.Хуланскачать dle 12.0