Эдийн засаг:
2019 оны 9 дүгээр сарын 1-нээс худалдаанд гарах Судлаач Ж.Батболдын бичсэн "БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” номын хэсгээс...
АНАЛИЗ№1. “...Толгойт” нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хувийн журмаар БНХАУ-ын Бээжин, Хөх хотуудаар зорчсон. Манай байрны дөрөвдүгээр давхарт суудаг одоо Багануурын колонид гэрээгээр ажиллаж байгаа 42 настай өмнө нь Бээжингийн хивсний үйлдвэрт инженер байсан Ян Жу Хуагынд байхад түүний аавынхан дотны найз гэх Хятадын ГЯЯ-ны орлогч сайдаар ажиллаж байгаад ажил нь муугаас нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан Лю Жун Шан гэгч 60-аад насны хүннадтай тэднийд танилцан Бээжингийн “Чиньпан пандэй” буудалд өөрийн зардлаараа хоёр хонуулсан.
Тэр хүн намайг явах өдөр ингэж захисан: “...Чи Монголын хууль зүйн яамны юм уу, засангийн орлогч сайдаас доошгүй албан тушаалын, маш найдвартай нэг хүн олж, Бээжинд миний урилгаар ирэх хоёрдугаар сарын 18-нд ирүүлэхээр ярилцаад утсаар түргэн хэлээрэй гэсэн. Уг хүн хятад хэл мэддэг эсэх нь хамаагүй, бид зохицуулна. Тийм хүнтэй танилцаж ярилцах хувийн зүйл байна. Уг хүн ганцаараа ирэх хэрэгтэй. Харин чи архины халуунаар “Чамайг явуулж чадна” гэж хамаагүй хүнд ам гарав аа” гэсэн. Бээжингийн хамгийн том буудалд байрлуулж, нэг сар бүх зардлыг нь даана. Ярилцаад найдвартай хүн бол улс төрийн юм ярина гэсэн. Өөр тодорхой зүйл яриагүй. Соёлын төв”-ийн ажилтнууд Багануурын колонид гэрээгээр ажиллаж байгаа 42 настай өмнө нь Бээжингийн хивсний үйлдвэрт инженер байсан Ян Жу Хуа гэгчид “ “Н”-ын дээд талын даргыг буюу эсвэл, Засгийн газрын Шадар сайдыг ирэх долдугаар сард хятадад ирүүлэхээр хөөцөлдөх талаар даалгасан байна.Мөн улс төрийн сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрийг яаралтай олж ирүүлэхийг хүсчээ” гэжээ.
АНАЛИЗ №2.Ц.НЯМДОРЖИЙГ ЭЛСҮҮЛЭХЭЭР ОРОЛДОЖ БАЙСАНХЯТАДЫН ТАГНУУЛЧДЫН ТУХАЙ
Танилцуулах мэдээнд “...БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэдэг байгууллагын ажилтнуудын ярьснаар уг төв нь албан ёсны бус гэхдээ дээд байгууллагын зөвшөөрлөөр ажиллаж байгаа ажээ. Хятадын 17 хотод салбартай, жилд гадаадын 4-5 мянган зочдыг хүлээн авдаг байна. Энэ төвийн үйл ажиллагааг БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пен Жун удирддаг байна. Уг төвийн нэрнээс үзэхэд тус байгууллага БНХАУ-аас бусад орнуудтай соёлын асуудлаар харилцах асуудалд идэвхтэй оролцох ёстой мэт. Гэтэл манай улстай соёлын харилцаа хөгжүүлэхээсээ илүү тус улсын улс төрийн дотоод байдал, эдийн засгийн хямрал тухайлбал, гадаад орнуудаас манай улсад үзүүлж буй зээл тусламжийн хэмжээ, өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн ажиллагааны талаар судалгаа хийх, мэдээ сэлт олох зэргээр идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа удахгүй болох Ардын Их Хурлын сонгуулын талаар гойд анхаарч байгаа бөгөөд манай улс төрийн намуудын үзэл баримтлал, нэр хүнд, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, ялах боломж зэргийг сайтар судалж мэдээлэхийг зарим хүнд даалгажээ.
Энэ төвтэй дотно харилцаатай зарим иргэн манай улсаас актлагдсан гэх танк, хуягт худалдан авч урагш гаргахыг оролдож байгаагийн зорилго нь судалгааны буюу манай байлдааны зарим зэвсгийн чадавхийг тогтоох зэвсэглэлээ шинэчлэн сайжруулахад ашиглах гэсэн далд санаатайбайж тун болзошгүй юм. Танкын нэг тонныг нь 750, хуягтыг нэг тонныг нь 450 доллараар тус тус худалдан авахаар хөөцөлдөж байгаа болно. Иймд эдгээр техникийг худалдахдаа цаашид цэргийн судалгааны зорилгоор худалдах боломжгүй болгох нь зүйтэй юм. Мөн тус төв Эрдэнэтийн зэс молибдений үйлдэврийн талаар сонирхох монголчууд энэ үйлдвэрээ бүрэн ашиглаж чадахгүй байгааг судлан, чадвал нэг тонн зэсийг 700-750 ам доллараар худалдан авах бодолтой байна. Энэ төвтэй байнгын харилцаатай дээр дурдсан хятад иргэд оёдол, тамхины үйлдвэр байгуулах, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр түншлэх пүүс хоршоолол хайх талаар идэвхтэй хөөцөлдөж буй болно. Хятадын олон улсын харилцааны төв нь манай төр засгийн хариуцлагатай албан тушаалтнаас хятадад түр хугацаагаар урилгаар аваачихыг оролдож байгаа нь анхаарал татаж байна” гэcэн нь мэдээллүүд бичигдcэн нь БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв”- хятадын тагнуулын халхавчийн байгууллага байж болзошгүй гэсэн сэжиг таамаглалыг баталж байжээ.
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18