Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Шереметьевод хоёр онгоц мөргөлджээ

Хуваалцах:

ОХУ-ын Шереметьево нисэх онгоцны буудалд Москвагаас Бээжин чиглэлд нисэх гэж байсан “Аэрофлот” агаарын тээврийн компанийн онгоц “Royal Flight”-ын онгоцтой мөргөлджээ. “РИА Новости” агентлагт эх сурвалжийн өгсөн мэдээллээр, хоёр онгоц далавчаараа мөргөлдсөн байна.
Ослын улмаас бэртэж гэмтсэн зорчигч байхгүй бөгөөд зорчигчдыг нүүлгэн шилжүүлжээ. Бүс нутгийн Онцгой байдлын албаны төлөөлөгчийн мэдээлснээр, онгоцууд далавчаараа мөргөлдсөний улмаас багахан хохирол амссан байна.
Ослын үеэр “Royal Flight” агаарын тээврийн компаний онгоц зорчигчгүй байсан бол “Аэрофлот” агаарын тээврийн компаний онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, нөөц нислэг үйлдэхээр бэлтгэж эхэлсэн байна. Хоёр онгоц мөргөлдсөн шалтгаан тодорхойгүй байгаа аж.
скачать dle 12.0