Эдийн засаг:
“Шилэн нам” авлигын эсрэг түншлэл өнгөрсөн онд байгуулагдаж, МАХН, АН, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар нэгдэн, Санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилтаа шилэн болгох, нам, сонгууль, төрийн алба гурвыг авлигаас ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх, намын дотоод ардчиллыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Жилийн хугацаанд намуудын генсекүүд нам дотроо авлигын эсрэг юу хийснээ дүгнэн өнөөдөр Транспэрэнси Интернэшнл Монгол, Азийн сангийн судалгааны багийнхантай хамт тайлагналаа. Уг хэлэлцүүлэгт АТГ, СЕХ, Үндэсний аудитын газар, ХЭҮК болон намуудын гишүүд, судлаачид, ажиглагчид хүрэлцэн ирсэн.
Улс төрийн санхүүжилтын ил тод байдал, авлигын эсрэг үнэлгээ сэдэвт судалгааг өнгөрсөн хоёр сарын хугацаанд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Төв аймаг дэх намын гишүүдийг хамруулжээ. Мөн 10 фокус бүлгийн ярилцлага зохион байгуулж АН, МАХН, МАН-ын 87 гишүүн, дэмжигчийг оролцуулсан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүд, АТГ, СЕХ, Үндэсний аудитын газар, ХЭҮК-ын ажилтнуудыг хамруулсан экспертийн ярилцлага хийснээс гадна намын болон сонгуулийн санхүүжилттай холбоотой эрх зүйн баримт бичиг болон ил болсон жишээнүүдэд анализ хийжээ.
“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс зохион байгуулсан өнөөдрийн хэлэлцүүлэгт АН, МАХН авлигын эрсдэлийн өөрийн үнэлгээг хийсэн болохыг танилцуулав. Харин МАН авлигын эсрэг өөрийн үнэлгээг хийхээс сайн дураараа татгалзсан болохыг мэдэгдлээ.
Newspress.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18