Эдийн засаг:
Өнгөрсөн хугацаанд биеэ авч яваа байдлаараа хэд хэдэн удаа шүүмжлэлд өртсөн гишүүн бол Н.Амарзаяа. Түүний хувьд Өмнөговь аймгаас тийз аван УИХ-д дөрвөн жил суух эрх авсан. УИХ-ын гишүүн болж, Улаанбаатарт төвхнөсөн эрхэм гишүүний амьдралд өнгөрсөн жилүүдэд хэрхэн өөрчлөлт оров.
УИХ-ын гишүүн болохын өмнөх жил буюу 2015 онд Н.Амарзаяа гишүүн жилийн 20 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь жилийн долоон сая төгрөгийн орлог олдог тухайгаа мэдүүлжээ. Мөн 160 сая төгрөгийн өртөг бүхий нэг нийтийн орон сууц, нэг өвөлжөө, хаваржааны газар, өмчлөх 500 м2-3 газар, 327 мянган төгрөгийн хадгаламжтай гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ.
Харин УИХ-ын гишүүн болсны жил буюу 2016 онд жилийн 38 сая төгрөг, 2017 онд жилийн 110 сая төгрөг, 2018 онд жилийн 53 сая төгрөгийн орлого олжээ. Н.Амарзаяа гишүүний хувьд ямар нэг хувийн бизнесгүй боловч ийнхүү орлого нь хэд дахин өссөн байгаа юм. Уг нь зөвхөн цалингаар жилийн орлого нь хэмжигддэг гишүүдийн жилийн орлого 30 хүрэхгүй сая төгрөг байдаг. Гэвч Н.Амарзаяа гишүүн ямар нэг бизнес эрхэлдэггүй жилийн орлого нь ийнхүү өссөн нь анхаарал татаж байна. Түүний гэр бүлийн гишүүдийн орлого ч мөн долоон саяас 18 сая төгрөг хүртэл нэмэгдсэн байгаа юм.
Үүгээр зогсохгүй ганцхан ширхэг нийтийн орон сууцтай байсан эрхэм гишүүн 2018 оны байдлаар хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай болж амжжээ. Эдгээр нь 398 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн тэрбээр эзэмших 425м2-1, Өмчлөх 007м2-3 газартай гэж ХОМ-ээ бөглөжээ.
П.Гоо
Эх сурвалж: Оллоо.мн
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18