Эдийн засаг:
“Home Plaza”-г нүүлгэн шилжүүлснээр Замын цагдаа орчмын түгжрэл алга болно гэх байр суурьтай хүмүүсийн тоо ч ихэссэн байдаг. Тэгвэл шүүмжлэлийн бай болоод байгаа “Home plaza” төвийн ард НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг байдаг тухай яриа эртнээс гарч, энэхүү яриа түүний чихийг халууцуулсаар ирсэн нь нууц биш.
Харин Ц.Сандуй энэ мэдээллийг үгүйсгэж, “Home plaza минийх биш” хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр энэ тухай твиттер сүлжээнд, “Сүүлийн үед сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хоум Плаза”-гийн барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү” хэмээн бичсэн байх юм.
Хоум плаза төвтэй Ц.Сандуй үнэхээр хамааралгүй юу?
Тэгвэл бид энэ асуултад хариулт олохоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn вэб сайтад хандлаа. Тус сайтад “ Хоум плаза төвийн захиралаар Мишигийн Энх-Амгалан гэдэг хүн ажилладаг. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Мишигийн Энх-Амгалан, Жүгдэрийн Ариунтамир, Батдоржийн Батсүрэн гэх хүмүүс байдаг” талаар бичжээ.
Хамгийн сонирхолтой нь Хоум плаза төвийн хувьцаа эзэмшигч Жүгдэрийн Ариунтамир нь Ц.Сандуйгийн хүргэн юм байна. Ц.Сандуйг сайн мэдддэг хүмүүс үүнийг баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй хүргэнээрээ халхавч хийж тус төвийг эзэмшдэг болж таарлаа. Хүргэн нь мөн гэдгийг нь батлах өөр нэгэн баримт бол Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн, Ж.Ариунтамир нарын хооронд явагдсан газар шилжүүлэх томоохон гэрээ хэлцлүүд юм. Тодруулбал, Ц.Сандуйг НИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Жүгдэрийн Ариунтамир нь Баянгол дүүрэгт бүртгэлтэй аж ахуйн зориулалттай 5.000 га газрыг Цэндсүрэнгийн Сэргэлэнд шилжүүлсэн баримт нь энэ байна.
60 тэрбумын гэх ярианаас болж улстөрийн карьер нь огцом унасан Ц.Сандуй энэ удаад дахиад л худлаа ярьж, түүндээ хүмүүсийг итгэнэ гэж найдсан бололтой.
Товчхондоо, “Би хариуцлагатайгаар хэлье. Хоум плаза надад хамааралгүй” гээд хээв нэг худлаа яриад сууж байгаа Ц.Сандуйд улс төрийн биш юм аа гэхэд хувь хүний ёс зүй байна уу, ер нь…
Х.Онон
Эх сурвалж: Zuv.mnСэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18