Дэлхийд

В.Путиныг зайлуулахаар явж байсан бөөг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэжээ

Хуваалцах:
“В.Путиныг зайлуулна” хэмээн Якутаас Москва руу явганаар аялж явсан бөө Александр Габышевийг хуулийн байгууллагынхан өнөө өглөө Буриадад явж байхад нь баривчлан саатуулсан билээ. Тэгвэл түүнийг сэтгэцийн өвчний бүрэн шинжилгээ хийлгэхээр Якутын БНУ-ын Сэтгэц, мэдрэлийн диспансерт хүргэжээ. Якутын БНУ-ын Эрүүл мэндийн яам энэ талаар мэдээлсэн байна.   
“Сэтгэцийн өвчний оношлогоо өвчтөнтэй хийх ярилцлага дээр үндэслэдэгддэг. Өвтөнтэй амьдралынх нь талаар болон бусад асуудлыг талаар ярилцана. Өөрчлөлттэй нь тогтоогдвол зохих тусламжийг үзүүлнэ” гэж уг мэдээлэлд дурдсан байна.
А.Габышевийн аяллын маршрут.
В.Путиныг зайлуулахаар явж байсан бөөг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэжээ
Өөрийгөө “Дайчин бөө” гэж нэрлэсэн Александр Габышев Ерөнхийлөгч В.Путиныг буг чөтгөр гэж үздэг учир Кремлиэс зайлуулна хэмээн Кремль рүү явганаар аялж явсан юм. Тэрээр энэ оны гуравдугаар сард Якутскаас гарч, хагас жилийн хугацаанд 3000 шахам километр зам туулан Буриадад ирээд байсан бөгөөд замд нь түүнийг дэмжсэн хүмүүс очиж нийлсээр нэлээд олон болоод байжээ.  
Түүнчлэн энэ сарын 12-нд Чита хотод уулзалт хийхэд нь цөөнгүй хүн цугласан юм байна. А.Габышев цугласан олонд хандаж “В.Путин та бүхэнд тушаах эрхгүй гэдгийг л сайн ойлгож авцгаа” хэмээн уриалж байжээ. Мөн "Хүчрхийлэл хэрэггүй. Чөтгөрийг ч хүртэл..." хэмээн ярьсан байна.

Х.Батсайханскачать dle 12.0