Эдийн засаг:
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших Алтай Таван богд ууланд энэ сарын 18-ны өдөр авиралт хийхээр явж сураггүй болсон АНУ-ын иргэн П-г аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Тухайн иргэний хувьд ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцах байсан ч эргэж ирээгүй гэнэ.
Гадаадын иргэнийг Алтай Таван богд ууланд хүргэж өгсөн «Алтай тур» компаниас өгсөн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 22-ны өдрөөс эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тийм учраас эрэн хайх ажиллагааг түр зогсоож, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эрэн сурвалжлах ажлыг энэ сарын 24-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн байна.
Ө.Нурболат
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Зууны манлай сайхан эмэгтэй
Өчигдөр, 11:48
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30