Эдийн засаг / Мэдээ мэдээлэл

Яаж шилдэг трейдэр болох вэ

Хуваалцах:


Интернэт худалдаа бол хэцүү ч гэсэн маш сонирхолтой ажил юм. Трейдэр бүрийн гол зорилго бол - байнга ашиг олох.

Энэ нь ажлын тодорхой төлөвлөгөө болон хатуу сахилга батыг шаарддаг. Гэхдээ бусад ажил төрөлтэй адил энэ ч гэсэн амжилт туршлага олохоос гадна зогсонги байдалд ордог муу талтай. Хэрвээ ажлын яцвад ийм байдал тохиолдвол, энэ нь таныг худалдааны хувьд шинэ арга барил шинэ зорилт сонгох цаг болсны дохио юм.
Тайван бас өөртөө сэтгэл ханамжтай трейдэр бол зогсонги байдалд хүрсэн трейдэр гэсэн үг, харин зогсонги байдал маань төгсгөл гэсэн үг. Шилдэг трейдэр болохын тулд энгийн трейдэртэй харьцуулахад байнга суралцаж, дахин дахин шинэ зорилгыг даван туулах шаардлагатай.
Худалдаа арилжаа шаардлагатай түвшинд явагдахгүй, зогсонги байдалд орсон тохиолдол Форексын зах зээлд яаж шилдэг трейдэр болох аргуудаас сонирхууля:

Өөрийн худалдааны төлөвлөгөөгөө илүү нарийн илүү тодорхой болгох

Танд мэдээж худалдааны төлөвлөгөө байгаа, гэхдээ түүнийгээ илүү боловсронгуй болгох шаардлагатай. Худалдааны төлөвлөгөө нь таны амжилт олох арга хэлбэрийг тодорхойлж байдаг. Тэрээр таны худалдааны стратеги болон эрсдэлийг удирдах аргыг нарийвчлан харуулдаг.
Та ажлын стратегээ хадгалж авч үлдэж болох ч эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөгөө боловсронгуй болгох нь таныг илүү ашиг олох боломж олгоно. Таны худалдааны төлөвлөгөө тань өөртөө худалдааны журналыг багтааж байгаа. Энэ нь таныг үйл явцыг бодитоор үнэлж, цаашид худалдаандаа юуг шинэчлэхэд тань туслана.

Мэдлэгээ дээшлүүлж, мөн худалдааны аргаа өөрчлөх

Ханшын ялгааны гэрээн дээр явагддаг интернэт худалдааны үед боловсрол мэдлэгээ дээшлүүлэх үйл явц хэзээ ч зогсдоггүй. Өөрийг боловсруулж шинэ зүйл мэдэж сурах арга байнга олддог. Хэрвээ та валютын худалдаачин бол ханшын ялгааны гэрээний болон криптовалютын тухай мэдээлэл өргөн мэдээлэл олж авч чадна.
Төрөл бүрийн хөрөнгийн тухай болон үнийн өсөлтийн хүчин зүйлүүдийн талаархи мэдлэгээ дээшлүүлээрэй. Сургалт бол - мэдлэгээ дээшлүүлэх, туршлага болон худалдааны аргаа барилаа сайжруулах гарц юм.
Мөн худалдааны олон төрлийн стратегүүд байдаг, үүнд мэдээ мэдээлэл болон худалдааны арга худалдах, техникийн өргөжүүлсэн судалгаа болон үнэ ханшин дээр тоглолт хийх. Мэдлэгээ дээшлүүлэх нь таны ашиг олох боломжыг дээшлүүлдэг учраас шинэ арга туршиж үзэхээс айж болохгүй.
Байнга мэдлэгээ дээшлүүлэх нь таны худалдааны аргыг олон талт болгож өөрчлөх боломжыг бий болгоно. Зах зээлийг ойлгох ойлголт тань хэр өргөн цар хүрээтэй, хэр гүнзгий байх тусмаа таны худалдааны цар хүрээ өргөн, худалдааны ажиллагаанууд тань илүү оновчтой байх болно. Мөн боловсрол таны худалдааны сэтгэл зүйг дээшлүүлж, худалдааны карьерыг өөр түвшинд аваачна.

Демо-дансыг зөв ашиглаарай

Демо-данс нь хэдийгээр туршлагагүй шинэ трейдэрүүдийг сургах хэрэгсэл болдог ч тэрээр хамгийн туршлагатай трейдэрүүдэд ч их зүйл зааж өгдөг.
Демо-данс нь таны хөрөнгөнд ямар нэгэн эрсдэл учруулахгүйгээр шинэ туршлага олох боломжыг олгодог.Энэ нь маш зөв төлөвлөгөөний үндсэн дээр ажиллаж үзэх туршлагыг өгнө.
Та илүү шинэлэг болон олон талт страгегийг ашиглаж болно, мөн шинэ хөрөнгийн төрөл болон автоматжуулсан худалдааны системийг бас. Энэ аргын гол санаа нь зорилтоо хадгалж үлдээд харин зорилтондоо хүрэх арга барилдаа анхаарлаа хандуулах явдал юм. Демо-данс нь бодит зах зээл дээр ажилладаг болохоор таны үйлдлийн хариуг шууд харуулж форфард тест өгнө.
Демо-данс нь түүнээс гадна урьд өмнө болж өнгөрсөн хэлцлүүдийг үндэслэн шинэчлэгдсэн хэлцлийн зөв хувилбаруудыг санал болгодог, үүгээрээ таныг хэр амжилттай худалдаа хийж чадах байсан эсэхийг үзүүлж чаддаг.
Хамгийн түрүүнд демо-данс бол таныг туршлагаа зузааруулж чадах тоглолтын талбай юм. Та өөрийнхөө амжилтыг дээшлүүлэхийн тулд эхний ээлжинд худалдааны туршлагаа дээшлүүлэх дадлага сайн хийх шаардлагатай.
Дадлага, дадлага, бас дахин дадлага, зөвхөн дадлага хийж байж, мөн дээрээс нь ямар графиг ашиглах вэ, ямар мэдээ мэдээлэл хэрэгтэй, техникийн төрөл бүрийн шинжилгээ, эрсдлийн удирдлага, мөн таны худалдааны сэтгэл зүйг нэмсний үндсэн дээр таны худалдааны зарчим тань бий болно.
Дээд зэрэглэлийн тамирчид бол бэлтгэлийн талбайгаас гардаггүй ялагдашгүй мангаснууд билээ. Яг түүн шиг, шилдэг трейдэрүүд үнэндээ бүтэн өдөр ажил хийдэггүй, харин тэд бүтэн өдөр демо-дансаар ажиллаж өнгөрдөг.

Төгсгөл үг

Интернэт худалдаа болох форекс, мөн үнийн ялгааны гэрээн дээр ажиллахын тулд танаас зорилготой хөдөлмөр, анхаарал болон үнэнч сэтгэл шаардагдана. Байнгын сургалт дадлага нь таныг тайван зоноос гаргаж жинхэнэ мастерын зам руу оруулна. Хэрвээ та тууштай байвал энэ дэлхий бүгд таны халаасанд багтана.
скачать dle 12.0