Эдийн засаг:
ОХУ олон жилийн турш геополитикийн зөрчилдөөний ихэнх тохиолдолд ялалт байгуулж байсан. Үүний шалтгаан нь тус улсын ерөнхийлөгч Владимир Путины эзэмшсэн гайхалтай боловсролтой холбоотой гэж Францын “Ле Фигаро” сонинд бичжээ.Тэнд бичсэнээр “Путин газарзүйн талаарх ойлголт, дэлхийн улс төрийн газрын зураг, орон бүрийн гол шинж чанарын талаар мэдлэг ихтэй. Энэ нь олон улсын тавцанд ОХУ-ын амжилтад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэжээ.
Тухайлбал, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачёвийг гахайн мах Индонезид нийлүүлэх талаар илтгэл танилцуулж байсан өдрийг дурссан байна. Энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин түүний алдааг залруулснаас гадна түүнд Индонез нь лалын шашинтай орон, лалын шашинтнууд гахайн мах иддэггүй болохыг сануулжээ. Үүнээс гадна бусад орны төрийн тэргүүн нараас Владимир Путин олон соёлын хоорондоо ялгаатайг мэддэг. Мөн дэлхий ертөнцийг эерэгээр харж, дэлхийд ноёрхдог голлогч орны сэтгэлгээний ойлголтыг мэддэг ерөнхийлөгч юм.
Түүнчлэн барууны орны түнш нараасаа ялгаатай нь Владимир Путин түүнтэй адилхан сэтгэж бодож байгаа бусад орны тэргүүн нар шиг байр сууринаас ханддаггүй. Учир нь тэр боловсрол дахь соёлын ялгаа, сэтгэхүйг ойлгодог болохыг сонинд онцолжээ. Нөгөө талаар барууны орны төрийн тэргүүнүүд олон жилийн турш ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж ирсэн нь тэд газарзүйн байрлалын талаар юу ч мэддэггүйтэй холбоотой гэв. Николас Саркози, Жорж Буш нар анх төрийн эрхэнд гарахдаа шийтүүд,суннит нарын хоорондын ялгааг мэддэггүй байсан. Иймээс тэдний Ойрхи Дорнодод явуулсан улс төрийн бодлогыг бүтэлгүйтэхэд хүргэсэн ажээ. Үүнтэй төстэй үйл явдал одооны төрийн тэргүүн нарт тохиолдож байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Австрийг Австралитай, түүний түнш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Францын нэг хот Францын Гвинейг Америк тивийн Гвиней аралтай андуурдаг гэж боддог гэснийг сонинд бичжээ.
Мөн барууны орны тэргүүн нар газарзүйн мэдлэг багатай байдгийн улмаас олон улсын геостратегийн гол асуудлыг ойлгодоггүй гэсэн байна. Тухайлбал, Малид исламын шашинтнуудыг Францын ашиг сонирхлыг эсэргүүцэгчид гэж үздэг. Харин Сирид тэднийг ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцдэг холбоотон гэж үздэг байна. Үүний шалтгааныг хэвлэлд бичсэнээр барууны орнууд, АНУ-д газарзүйн хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх ёстой хичээлийн хөтөлбөрт оруулаагүйтэй холбоотой гэжээ. Мөн Францын боловсрол, сургалтын төвүүдэд ч энэ хичээлд их цаг зарцуулдаггүй юм байна.
Хоёр дахь шалтгаан нь барууны орны ихэнх төрийн тэргүүнүүд энэ талаар сонирхдоггүй. Зөвхөн эдийн засаг, санхүүгийн асуудал эсвэл огт хэрэггүй сэдвийг сонирхдог гэсэн байна. Иймээс энэ орнуудад олон жилийн турш тэдэнд хэн нь дайсан, найз болох, дэлхийд энхтайвныг тогтоохын тулд улс орнууд яагаад тогтвортой байдлаа алдахгүй байх ёстойгоос гадна ,дэлхийн орнуудын хоорондын жинхэнэ харилцаа аль болохыг зөвшөөрсөн стратеги гэж байдаггүй. Энэ нь геополитикийн салбарт олон алдаа гаргахад хүргэсэн.
Үүнийхээ шанг ч гэсэн хүртэж байна. Тухайлбал, ОХУ, өөр оронд алан хядагчдын бүлэглэл гэж үздэг Исламын шашинт улс бий болсон. 2003 онд АНУ, Сирийн зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Иракийг сүйтгэсэн гэж сонинд бичжээ. Үүнээс гадна “Ле Фигаро” сонин барууны орнуудыг зэвсэгт хүчин, эдийн засаг, улс төрийн хувьд хүчтэй гэж үздэг. Гэхдээ ОХУ дэлхийн бүх нутагт хэрэгжүүлэх тодорхой стратегийг баримталдгаараа дэлхий дахинд болж байгаа ихэнх мөргөлдөөн,маргаанд байнга ялалт байгуулдаг болохыг онцолжээ.
Зууны мэдээ
Х.Оюунболд
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18