Эдийн засаг:
АТГ иргэдийн өргөдөл, гомдлын дагуу төсөв нь батлагдсан ч ажил нь гацсан гэх нэгэн ноцтой хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн хөгжим зэмсгийг шинэчлэх болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасан.
Цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулдаг, Монгол улсын урдаа барьдаг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн үеэ өнгөрөөсөн, он удаан жил шинэчлээгүй хөгжим зэмсгийг нь шинэчлэх гэж байгаад дээр дооргүй баярлаж байсан гэдэг. Энэ хөрөнгийг суулгаж өгөхөд дэмжлэг үзүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт ч хөгжимчид талархалтай хандаж байгаагаа удаа дараа илэрхийлж иржээ. Тэрхүү баярт мэдээ нь 2018 оны төгсгөл аж.
Хөгжимчид нэгэнт төсөв мөнгө нь шийгдсэн болохоор удалгүй шинэ хөгжим зэмсэгтэй болно гэх битүүхэн хүлээлттэй байсаар өнөөг хүрч. Учир нь 2018 оны сүүлээр сонссон баярт мэдээ 2019 оны эхээр шийдэгдчихнэ гэж бодсон биз. Гэвч энэхүү шинэчлэлийн ажил шат шатны хурган дарга нараас үүдэж өнөөг хүртэл шийдэгдээгүй, гацжээ.
Тендергүй шахаа буюу 1.3 тэрбум төгрөг…
1.3 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Хуулиараа улсаас тусгасан төсөв мөнгөний ажилд нээлттэй тендер зарлаж, худалдан авалт нь явах учиртай. Түүнчлэн тендерт хамгийн доод үнийн санал өгсөн компани ялдаг. Гэтэл дунд шатны дарга нарын хутгасан будлианаас болж, ямар ч тендергүй компани тодорсоноор уг ажил “булингартаж” эхэлжээ.
Манайд хөгжмийн зэмсэг нийлүүлэх томоохон хэмжээний компани гарын таван хуруунд тоологдохоор цөөхөн. Уг нь анх дээрх тендер зохих журмын дагуу зарлагдаж манайд хөгжмийн худалдааны чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оржээ. Ингээд тус тендерт “Тотал Мюзик” /Total Music/ шалгарсан ч удалгүй сарын дараа цуцлагдаж, “Профешнл-Арт” гэх компани тендергүйгээр орж иржээ.
Ингээд тендер зарлагдаагүй учир захиалагч тал бараа нийлүүлэгч “Профешнл-Арт” ХХК-тай хамт сууж байгаад ийм ийм хөгжмийн зэмсэг авна гэсэн жагсаалтаа гаргаж өгч, төсвийн хөрөнгөөр тендер зарлалгүй шууд худалдан авалт хийжээ. Түүнчлэн хөгжмийн зэмсгээ хүлээн аваагүй байж төсвийн мөнгийг урьдчилан олгосон байх, мөн төсвийн зориулалтыг зохиомол нэрээр халхавчлан өөрчилж, олон нийтээс нуун далдалж хууль зөрчсөн байх магадлал өндөр байгаа юм.
Юутай ч эх сурвалжийн хэлж буйгаар Авлигатай тэмцэх газраас энэхүү асуудалд тендергүй орж ирсэн гэх “Профешнл-Арт” ХХК, захиалагч тал болох Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдлагууд, шат шатны дарга нарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Уг нь эх орны нэр хүнд, нүүр царайг тольдох тус салбарарынхны хөгжим зэмсэг шинэчлэгдэж байгаа нь сайн хэрэг. Хэдэн арван жилийг элээсэн хөгжим зэмсгүүд нь эхнээсээ товчлуур нь унах нь унаж, “нутаг буцах” нь буцсан гэдэг. Цаашлаад зөвхөн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжмийг шинэчлээд зогсохгүй Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС, ЦХС-ийн найрал хөгжимийнхөн зэрэг байгууллагуудын хөгжим, зэмсэгийг шинэчлэх талаар яригджээ. Үүнд мөн адил тендер зарлагдана. Тэгэхээр цаашид хийгдэх энэ асуудал шиг дахин ийм эрх ашиг харсан хэрэг гарахгүй гэх баталгаагүй.
Ямартай ч төсөв нь батлагдсан ч ажил нь гацсан энэхүү асуудлыг иргэдийн өргөдлийн дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн. Энэ хэргийн шалгалтын дүнг АТГ тун удахгүй олон нийтэд мэдээлэх биз ээ. Дашрамд дурдахад энэхүү асуудлаар ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй холбогдсон боловч ямар нэгэн тайлбар өгөхийг хүсээгүй юм.
У.МАНДАХ, FACT.MN
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18