Эдийн засаг:
Хөгөө хөлдөө чирдгийн үлгэр болов бололтой, У.Хүрэлсүхийн Засгийн газар. Алив нөгөө Улаанбаатарын утааг 50% бууруулна гэсэн нь. Болчимгүй болгоомжгүй юм хийдэг нөхдийг одоо яах вэ. Уг нь монголчууд "Дөч хүрсэн эр. Дөрөө дарсан ат" гэж ярьдаг. Гэтэл 40 аль хэдийн өнгөрчихсөн, дөрөө дарсан ат байтугай болж хий хуй нь арилсан насандаа яваа улстөрчид ийм гоомой хандаж байна гэж үү.
Гэтэл биш юмаа. Эрхмүүдийн нууцалж буйгаар 10 иргэн нас бараад байгааг эх сурвалж өгүүлжээ. Шахмал түлшний орцонд орох ёстой 5 бодисын 1-ийг нь хийгээгүй, зөвхөн ганцыг л хийсэн гэх мэдээлэл ч байна. Тэр ч бүү хэл “Энержи ресурс” ХХК-иас нийлүүлж буй нүүрсний хогонд цардуул холиод хэвлэн гаргаж байсан байна. “Тавантолгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар гэгч эрхмийн мэдэгдэж байснаас тэс өөр технологи тэнд явж байгаа аж. Үүнийг хууль хяналтынхан шалгах явцдаа тогтоосон байна.
Мөн ОХУ-д шинжилгээнд явуулсан шахмал түлшнээс шоргоолжны хүчил илэрсэн гэх мэдээ бий бөгөөд үүнийг ихэд нууцалж байсныг эх сурвалж хэлэв.
Үүнийг аймшиг, гамшиг, аллага гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Хэрэв шоргоолжны хүчил мөн бол тэрхүү хүчил нь угаарын хийтэй хавсарсан тохиолдолд хүн мал амьтныг шууд үхэлд хүргэдэг байна.
Тэгтэл 2 хоногийн өмнө БНСУ, Хятад, ОХУ-д шинжилгээнд явуулсан байгаа гэж Шадар Сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ хэлж, тус улсуудад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрынхныг хамаг л боломжоороо хурдан ажиллаж шинжилгээний хариу даруй гаргахыг хэлсэн байгаа гэж байсан. Харин дараахан нь С.Амарсайхан дарга мэдээлэл хийхдээ түлш шижилгээнд явуулсан улсыг нэрлээд ОХУ-д явуулаагүй гэж байв. Энэхүү зөрүүтэй мэдээлэл нь ч "Шоргоолжны хүчил" орсныг ОХУ-"д явуулсан шинжилгээний хариуг нууцалж байгааг бататгах шиг.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18