Нийгэм / Мэдээ мэдээлэл

Тарваганы их хэмжээний махыг хот руу нэвтрүүлэхийг завджээ

Хуваалцах:

Тарваганы түүхий махыг их хэмжээгээр хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.

Тодруулбал, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу хийж буй хяналт шалгалтаар “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас авсан гэх 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0