Онцлох мэдээ / Нийгэм

Фүжи Холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайханы улс төржилт, буруутай ажиллагаанаас болж Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөл зогсоход хүрээд байна

Хуваалцах:
Ашиглалтын  шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц болох ХУД-н 2- хороонд байрлах Нэхмэлийн шар байруудыг буулгаад шинээр барих төслийг “Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК” нь 2017 оноос өөрсдийн 100% хөрөнгөө гарган хэрэгжүүлж ирсэн байна.
 Нэхмэлийн шарын 1,2,5,6,7,10,11,16-р байруудыг буулгах, шинээр барилгажуулах энэхүү дахин төлөвлөлтийн төсөлд нийтдээ 250 гаруй өрх хамрагдах ба Нийслэлийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын жишиг төсөлд тооцогдож байна
 Энэ төслийг 2014 онд Фүжи холдинг ББСБ ХХК нь хэрэгжүүлэх “батламж” авсан боломж, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар 2017 оны хүртэл хэрэгжүүлээгүй ирсэн. Ийнхүү “Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК”-дтай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж төслийг эхлүүлснээр удаан хугацаанд хүнд нөхцөлд амьдарч ирсэн Нэхмэлийн иргэд орон сууцаа сайжруулах боломж бүрдсэн аж. Төсөл хэрэгжүүлэх батламжтай Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал гэх Т.Энхсайхан нь  дээрх компаний төсөлд хөрөнгө оруулалт хийгээд, хэрэгжүүлээд өгөөч гэдэг санал тавьж, “Фүжи констракшн групп ХХК болон Фүжи девелопмент ХХК” 100% хөрөнгө, менежментээ гарган төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  Өнөөдрийн байдлаар Фүжи девелопмент ХХК  Нэхмэлийн 5-р бүрэн ашиглалтанд орж, хуучин оршин суугчид бүгд шинэ байрандаа орж, орон сууцны гэрчилгээгээ гардан аваад байна.
Төслийн хоёрдугаар ээлжийн барилга болох Нэхмэлийн 6-р байрыг 2019 онд багтаан ашиглалтанд өгөхөөр эрчимтэй ажиллаж байгаагаас гадна, Нэхмэлийн 10,1,2-р байрыг буулган, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулан сар бүрийн түрээсийн мөнгийг төлж байна. Фүжи девелопмент ХХК нь хууль эрхзүйн хүрээнд хүлээх, хариуцах бүх үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэн ажиллаж ирсэн.
 
Өнөөдрийн байдлаар “Фүжи девелопмент ХХК, Фүжи констракшн групп ХХК” нь Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд  компанийхаа зүгээс 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа, Хуучин барилгуудыг буулгах, нураах, зөөвөрлөх, Сайн чанарын технологи материал ашиглан шинээр барилга барих зардал, төсөлд хамрагдсан иргэдийг түр суурьшуулах түрээсийн зардлыг манай Фүжи девелопмент ХХК өнөөдрийг хүртэл бүрэн хариуцаж ирсэн зэрэг ажлуудад дээрх мөнгийг зарцуулаад байгаа аж.
Гэвч сүүлийн үед Фүжи холдинг ББСБ ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн маргаан, компаний үйл ажиллагааны чадамжгүй байдал, хууль шүүхийн маргаан нь хүрээгээ тэлж төслийг зогсоох  хэмжээнд хүрээд байна. Учир нь : Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь  Япон улсын иргэн Ишибаши Рёосүкетэй хөрөнгийн маргаан үүсгэж, хууль шүүхийн түвшинд очсон мөн төсөл хэрэгжүүлэх батламж авсан Фүжи холдинг ББСБ ХХК-ний ББСБ-н тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг нь энэхүү компани цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хэвийн үргэлжилж байгаа төслийг зогсоох эрсдэлд хүргэж байгаа юм.
Иймд 100% хөрөнгө, менежментээ гарган төслийг хэрэгжүүлж ирсэн Фүжи девелопмент ХХК-ний зүгээс энэхүү дахин төлөвлөлтийн төслөөс хөрөнгөө татах, гарах байр суурийг илэрхийлсэн боловч төсөлд хамрагдаж, байраа чөлөөлөөд буй Нэхмэлийн шарын иргэд Фүжи девелопмент ХХК-ниас төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг тавьж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн иргэдийн гарын үсэг бүхий саналыг тавиад байгаа аж. Энэ хүрээнд төслийн үргэлжлүүлэхэд хамтын нэгдмэл байр суурь чухал хэмээн үзэж Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан бүх иргэд нь Фүжи девелопмент ХХК-тай уулзалт хийж, мөн хэвлэл мэдээллийг хэрэгслээр үүсээд буй үйл явдлын талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр “Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь  Фүжи девелопмент ХХК-ний хэвийн үйл ажиллагааг мушгин гуйвуулж, нэр төрд нь шууд халдсан гүтгэлэгийг хийж, нийгэм цацаж буй” үйл явдал болоод байгааг Фүжи девелопмент ХХК-ний удирдлагууд мэдээлж, Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайханийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.
Ийнхүү Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд болон Фүжи девелопмент ХХК нэгдмэл байр суурьтайгаар дахин төлөвлөлтийн төслөө хамгаалах, хамтран ажиллахад нэгдэж, Фүжи холдинг ББСБ-аас цуцалж, Фүжи девелопмент ХХК-д шилжүүлэхийг  төсөлд хамрагдаж байраа чөлөөлсөн Нэхмэлийн иргэд бүрэн дэмжиж байгаа илэрхийлсэн гарын үсэг бүхий саналаа Нийслэлийн удирдлагад гардуулах мөн Фүжи холдинг ББСБ ХХК-ний захирал Т.Энхсайхан нь Хувийн эрх ашигийн төлөө улс төржилт хийн, маргаан үүсгэж, тогтвортой хэвийн үргэлжилж байгаа Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн төслийг унагах зорилготой гүтгэлэг хийж байгаа тул шүүхэд хандах зэрэг байр суурийг илэрхийлж байна.
            Хэвлэлийн бага хуралд оролцсон Нэхмэлийн шарын байрны төсөлд хамрагдсан иргэдийн зүгээс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж,  төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн  Фүжи девелопмент ХХК-нийг бүрэн дэмжиж байгаа хэлж, Т.Энхсайханы улс төржилт, компанийх нь доголдлоос болж иргэд хорихгүй гэдгээ мөн дахин хэлж байна.
скачать dle 12.0