Эдийн засаг:
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллага манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Саарал жагсаалт гэх мэт олон улсын улсын хэмжээний “шахалт, шаардлага, торгууль, арга хэмжээнд" орох гэж байгаа бол, орсон бол БУЛТАХ, НУУХ, АРГАЛАХ, хэн хэгнийг ЗОЛИОСЛОХ арга байхгүй. Гаргасан алдаагаа л үтэр түргэн засах ёстой, дахин ийм алдаа дутагдал гаргадаггүй нийгмийг байгуулах ёстой.
За тэгээд л, ХИЙСЭН АЖЛАА САЙН ОЙЛГУУЛЖ ЧАДСАНГҮЙ, ТЭРНЭЭС БОЛЛОО, ЭНЭНЭЭС БОЛЛОО гээд л, урьд өмнөхийн адил улс орноо хорлосон яриа үйлдэл хийгээд эхлэх вий дээ!!! Монголдоо ядарсан хэдэн иргэдээ хуураад, өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаж авч болоод байдаг бол дэлхий нийтээс хулгайгаа нууж чадахгүй шүү, улс төрч нэртэй луйварчид аа!!! Хамгийн харамсалтай нь, МАН, АН-ын толгойд бугшсан улс төрчид та бүхний гайгаар энэ улс орны нэр хүнд дэлхий дахинд хог дээр хаягдаж, иргэд ард түмэн бүх ачааг үүрэх болоод байна, Та нар ордон хаусандаа тарвалзаж, далай тэнгисээр зугаалаад яваад өгнө биз” хэмээн бухимджээ.
Г.Ганаа
Эх сурвалж: mongolcom.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18