Эдийн засаг:
Хятадын Засгийн газар Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг солихоор төлөвлөж байгаа талаар Financial Times мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр шийдвэрийг БНХАУ-ын дарга Ши Жинпин дэмжвэл ирэх оны гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үеэр Хонконгийн захиргааны түр тэргүүнийг томилж, томилогдсон тэргүүн 2022 он хүртэл үүрэгт ажлыг гүйцэтгэх аж. Гэхдээ шинэ нэр дзэвшигч 2022 онд захиргааны тэргүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа дахин таван жилийн хугацаатайгаар томилогдон гэх баталгаагүй гэдгийг эх сурвалж онцолжээ.
Financial Times сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Хонконгийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд Хонконгийн Төв банкны тэргүүн асан Норман Чан, Хонконгийн Засгийн газрын гол сайд асан Генри Тан нар багтаж байгаа юм байна.
Захиргааны тэргүүнийг солих тухай эцэслэсэн шийдвэр гаргахын өмнө Хонконгод нөхцөл байдал тогтворжихыг Хятадын эрх баригчид хүлээж байгаа аж. Харин энэ талаар Кэрри Ламын төлөөлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг хариуцсан газрын зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Эргэн сануулахад, эх газрын Хятад руу хууль зөрчсөн этгээдийг шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн Хонконгод зургаадугаар сараас эхлэн олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа өрнөсөн юм. Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй гэж мэдэгдсэн ч эсэргүүцлийн ажиллагаа зогсоогүй, улам даамжирч, эмх замбараагүй байдал газар авсан. Хонконгийн иргэдийн энэхүү эсэргүүцэл тус улсын аялал жуулчлал, худалдаа, тээврийн салбар, эдийн засагт нь хүндхэн цохилт өгсөн бөгөөд гуравдугаар улиралд Хонконг техникийн хямралын шатанд орсон байна.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
Өчигдөр, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56