Эдийн засаг:
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо олон арван мянган Хиндү шашинтин 26 жилийн өмнө сүйдсэн Лалын шашинтнуудын хийдийн оронд Хиндү шашны сүм барихыг Засгийн газартаа уриалан жагсчээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт болсон жагсаалд нийт 200 мянга гаруй хүн оролцсон байна.
1992 онд Хиндү шашинтнууд хойд нутгийн Айодхья суурин дахь хийдийг нураасан нь Хиндү болон Лалын шашинтнуудын хооронд мөргөлдөөн үүсгэсэн билээ.
2014 оны бүх нийтийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг “Бхаратия Джаната” нам уг сууринд Хиндү шашны сүм барина хэмээн амлаж байсан юм. Тус сонгуульд “Бхаратия Джаната” нам улс даяар ялалт байгуулсан гол шалтгаануудын нэг нь уг амлалт байжээ.
Гэсэн хэдий ч Засгийн газар уг бүтээн байгуулалтын ажилд одоог хүртэл ямар нэг тодорхой төлөвлөгөө гаргаагүй байна.
“Бид ахин хүлээж чадахгүй, Айодхья дахь лалын шашинтнууд бууж өгөх ёстой” гэж жагсагчид уриалж байжээ.
Ирэх оны тавдугаар сарын эхээр бүх нийтийн дараагийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан уг асуудал цаашид улам даамжирч магадгүй байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56