Эдийн засаг:
2019 оны эхний 10 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 50-60% нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, хүүтэй болон хүүгүй мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эд зүйл өгч, авах явцад үүссэн маргаантай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна. Мөн сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна.
Иймд иргэд эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх, чанартай найдвартай аль болох урьдчилгаа мөнгө авдаггүй газраас онлайн худалдан авалт хийх, мөн хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн мөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18